Артикул: 6317
EVERYDAY SPRAY
Орчин үеийн хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн хэлэн дор хэрэглэх спрейн цуврал
29 секундэд 98%-ийн шингэлттэй.
Sublingual гэдэг нь “хэлэн дор” гэсэн үг юм. Хэлэн дор хялгасан судасны нягт сүлжээ байдаг бөгөөд үүний ачаар идэвхитэй бодисууд нь цусны урсгал уруу шууд нэвтэрч, хоол боловсруулах замын салст бүрхэвчээр дамжин шингэж, элэгний бодисын солилцоог анхдагч идэвхигүйжүүлнэ. Тиймээс илүү их үйлчилгээтэй идэвхитэй бодисууд хамгийн их нягтрал, биологийн хүртээмжтэй байдлаар илэрч үлдэнэ.
ТЕХНОЛОГИЙН ӨВӨРМӨЦ КАРТ
Биологийн идэвхит бодисын бүх ашигтай шинж чанарыг хадгалах, бичил хэсгүүдийн оновчтой хэмжээг бий болгох технологийн дөрвөн синергетик нэгдэл:
Everyday Spray Energy
ЭРЧ ХҮЧЭЭР ЦЭНЭГЛЭЕ! СЭРГЭЭРЭЙ! АЖИЛЛААРАЙ!
Байгалийн эрч хүч өгөгч амин хүчил, витамин болон ургамлын хандуудын өндөр үр дүнтэй нэгдэл.
Идэвхитэй орц найрлага: туарин, халуун орны нүдэн жимсний (гуарана) ханд, ногоон цайны ханд, хүн орхоодойн ханд, L-карнитин, L-цитруллин DL-малат, витамин С, витамин PP (B3, никотинамид), жүржийн шүүс.
Хэнд шаардлагатай вэ
Өдрийн турш дээд зэргийн эрч хүчээр цэнэглэгдэхийг хүссэн бүх хүнд.
Хэрэглэх зөвлөмж: Амны хөндийд 6 удаа дарж өдөрт нэг удаа хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө сэгсрэх шаардлагатай.
Савалгаа: 25 мл.
Хадгалах нөхцөл: Нарны тусгалаас хол, хүүхэд хүрэхгүй газар өөрийнх нь саванд хадгална.
Everyday Spray Brain
ТАРХИА ЦЭНЭГЛЭЭРЭЙ! БОДООРОЙ! ШИЙДЭЭРЭЙ! ЯЛААРАЙ!
Амин хүчил, витамин, ургамлын хандны хүчирхэг нэгдэл - тархины үйл ажиллагаа, сэтгэцийн үйл ажиллагааг дэмжих байгалийн гаралтай өдөөгч.
Идэвхитэй орц найрлага: L-теанин, ацетил-L-карнитин, L-цитруллин, глицин амин хүчил, дигидрокверцетин, bacopa monnier herba extractum, марал үндэсний ханд, витамин B9 (фолийн хүчил), витамин B12, цангисны шүүс.
Хэнд шаардлагатай вэ
Тархины ажиллах чадвар, идэвхитэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай бүх хүнд.
Хэрэглэх зөвлөмж: Амны хөндийд 6 удаа дарж өдөрт нэг удаа хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө сэгсрэх шаардлагатай.
Савалгаа: 25 мл.
Хадгалах нөхцөл: Нарны тусгалаас хол, хүүхэд хүрэхгүй газар өөрийнх нь саванд хадгална.
Everyday Spray Immuno
БУДЬ ЗДОРОВ! ДАРХЛААГАА БЭХЖҮҮЛЭЭРЭЙ! ТҮҮНИЙГЭЭ ХАДГАЛААРАЙ! БАС ДЭМЖЭЭРЭЙ!
Витамин, эрдэс бодис, ургамлын хандны хүчирхэг иж бүрдэл - бие организмын хамгаалалтын үүрэг, дархлааг дэмжих байгалийн иммуномодуляторууд.
Идэвхитэй орц найрлага: дигидрокерцетин, витамин С, инозитол (витамин В8), витамин В6, цайр, цагаан гааны үндэсийн ханд, рейши мөөгний ханд, балжингаравын ханд, амуу соёолжны ханд, байгалийн үхрийн нүдний шүүс.
Хэнд шаардлагатай вэ
Бие организмын хамгаалалтаа сайжруулахыг хүссэн, өвдөх завгүй бүх хүнд.
Хэрэглэх зөвлөмж: Амны хөндийд 6 удаа дарж өдөрт нэг удаа хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө сэгсрэх шаардлагатай.
Савалгаа: 25 мл.
Хадгалах нөхцөл: Нарны тусгалаас хол, хүүхэд хүрэхгүй газар өөрийнх нь саванд хадгална.
Everyday Spray Beauty
СИЯЙ КАЖДЫЙ ДЕНЬ! ВОСХИЩАЙ! ПОКОРЯЙ! ВЛЮБЛЯЙ!
Мощный природный коктейль красоты для кожи, волос и ногтей.
Активные ингредиенты: морской коллаген, гиалуроновая кислота, MSM (метилсульфонилметан), коэнзим Q10, биотин (витамин B7), цинк, селен, витамин C, витамин B9 (фолиевая кислота), витамин B5 (пантотеновая кислота), натуральный сок манго.
Кому необходим
Всем тем, кому нужна гладкая кожа, роскошные волосы, крепкие ногти и восхищенные взгляды.
Рекомендации по применению: по 6 нажатий непосредственно в ротовую полость 1 раз в день. Перед употреблением взболтать.
Упаковка:флакон 25 мл
Условия хранения: в оригинальной упаковке в защищенном от солнечных лучей и недоступным для детей месте.
Everyday Spray Sleep
САЙН НОЙР ХАНААРАЙ! ТАЙВШРААРАЙ! УНТААРАЙ! АМРААРАЙ!
Сайн амарч, гүн нойрсуулж амраах зориулалттай амин хүчил, витамин, тайвшруулах ургамлын хандтай байгалийн хүчтэй нэгдэл.
Идэвхитэй орц найрлага: глицин амин хүчил, 5-HTP (гриффони- халуун орны буурцагт ургамлын ханд), магни, витамин B6, L-теанин, гааны эмийн ургамлын ханд нь, motherwort cordial extract, зөрөг цэцгийн ханд, чангаанзны шүүс.
Хэнд шаардлагатай вэ
Хурдан унтаж амрах, чанартай сайн нойр ханах, сэргэхийг хүссэн бүх хүнд.
Хэрэглэх зөвлөмж: Амны хөндийд 6 удаа дарж өдөрт нэг удаа хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө сэгсрэх шаардлагатай.
Савалгаа: 25 мл.
Хадгалах нөхцөл: Нарны тусгалаас хол, хүүхэд хүрэхгүй газар өөрийнх нь саванд хадгална.
Everyday Spray Energy
Таурин нь эрчим хүчний процессыг идэвхжүүлж, тэсвэр тэвчээр, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг амин хүчил юм.
Гуарана-халуун орны нүдэн жимсний хандыг бие махбодийн хүнд ачааллын үед биеийн тэсвэр тэвчээр, ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд ашигладаг. Гуаранад агуулагдах бодисын бие организм шингээх үйл явц аажмаар явагдах бөгөөд удаан хугацааны туршид хүнийг ядраахгүй.
Ногоон цайны ханд нь адреналинтай төстэй нөлөөг бий болгосноор ядаргаа, нойрмог байдлыг арилгаж, ажиллах эрч чадварыг сайжруулж, антиксидант нөлөөтэй, амьдралын эрч хүчийг нэмэгдүүлнэ.
Хүн орхоодойн ханд нь өдөөгч, сэргээгч болгон ашигладаг хүчирхэг дасан зохицох бодис бөгөөд биеийн хариу үйлдэл үзүүлэх болон бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлнэ.
L-карнитин нь биеийн эрчим хүчний солилцоог сайжруулах амин хүчил, булчингийн өвдөлтийн шинж тэмдгийг багасгаж, биеийн хүчний ачааллын дараа нөхөн сэргээх хугацааг хурдасгана. Өөх тосыг задлахад оролцож, энергийн солилцоог сайжруулна.
L-цитрулин DL-малат - амин хүчлийн L-цитрулин амин хүчил болон алимны хүчлийн нэгдэл нь азотын ислийн нийлэгжилтэнд оролцох бөгөөд энэ нь судсыг тэлж, судасны уян хатан чанарыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулж, булчинг хүчилтөрөгчөөр хангаж, шим тэжээл зөөвөрлөхөд оролцоно. Биеийн болон оюун ухааны ажиллах чадварыг нэмэгдүүлж, бие организм хүнд ачаалалтай ажилласны дараахи нөхөн сэргэлтийг хурдасгана. Мэдрэлийн судсыг бэхжүүлнэ.
Витамин С нь биеийг сэргээж, эрч хүчээр тэтгээд биеийн бүх урвалд оролцоно. Биеийн халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, үрэвслийн процессын эрчтэй өсөлтийг бууруулна.
Витамин РР (В3, никотинамид) нь бие махбодийг эрчим хүчээр хангаж өгөх нүүрс усны солилцоонд зайлшгүй шаардлагатай. Амин хүчлийн солилцоо, уургийн нийлэгжилтэнд оролцоно.
Everyday Spray Brain
L-теанин нь стрессийг тэсвэрлэх чадвар, бие организмын энергийн нөөцийг нэмэгдүүлнэ. Гадаад орчины мэдээлэл хүлээн авах чадварыг сайжруулж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ. Завгүй ажилтай хүмүүст хэрэглэхэд төгс зохимжтой.
Ацетил-L-карнитин нь цус-тархины саадыг нэвтэрч гардаг L-карнитины биологийн хүртээмжтэй хэлбэр бөгөөд. Мэдрэлийн хамгаалалт буюу нейропротектор шинж чанартай. Ой санамж, анхаарлыг хариуцдаг нарийн төвөгтэй үүрэг бүхий ацетилхолины нийлэгжилтэнд оролцоно. Сэтгэл санааны байдлыг сайжруулж, тархины эсийн хөгшрөлтийг удаашруулна.
L-цитрулин нь азотын ислийн нийлэгжилтэнд оролцдог бөгөөд судас тэлэх, судасны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, булчинг хүчилтөрөгчөөр хангах, шим тэжээлийг тээвэрлэхэд оролцоно. Биеийн болон оюун ухааны чадварыг нэмэгдүүлж, биеийн хүнд ачааллын дараахи нөхөн сэргэлтийг хурдасгана.
Глицин нь тархины бодисын солилцооны үйл явцыг сайжруулж, төв мэдрэлийн тогтолцооны үйл явцыг зохицуулж, сэтгэл зүй-сэтгэл хөдлөлийн стрессийг бууруулж, оюун ухааны сэтгэн бодох чадварыг сайжруулдаг амин хүчил юм.
Дигидрокверцетин нь тархины эсийг чөлөөт радикалуудын хортой нөлөөнөөс хамгаалдаг хүчтэй антиоксидант юм. Судас болон тархины цусны эргэлтийг нэмэгдүүлнэ.
Bacopa monnier herba extractum ургамлын ханд нь тархины мэдрэлийн төгсгөлийн хурдыг нэмэгдүүлж, ой санамжийг сайжруулан, сурах хурдыг нэмэгдүүлнэ. Үүний үрээр мэдрэлийн эсүүд илүү хурдан мэдээлэл солилцох боломжтой болно. Дофамин болон серотонины түвшинг нэмэгдүүлж, сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, сэтгэл гутралаас ангижирахад тустай.
Марал үндэсний ханд нь төв мэдрэлийн тогтолцоонд зөөлөн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй. Биеийн болон сэтгэл санааны стресс ядаргааг тайлж, анхаарал төвлөрөлт болон ой санамжийг сайжруулна.
В9 витамин (фолийн хүчил) нь тархины эсүүдийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, эмчилгээний нөлөөтэй бөгөөд ой санамжаа алдах хурдыг бууруулна. Ядрах, бие сульдах, цочромтгой байдлыг бууруулахад тустай.
В12 витамин нь тархины цусны эргэлтийг хэвийн болгож, тархины нарийн төвөгтэй үйл ажиллагааг сайжруулна.
Everyday Spray Immuno
Дигидрокверцетин нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй Сибирийн шинэс модны холтосноос гаргаж авсан байгалийн биофлавоноид юм. Салст бүрхэвчийн эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ - вирус, бактерийн эсрэг хамгийн тхэргүүнд амгаална. Дархлааг бэхжүүлнэ.
Витамин С нь бие организмын хортой бактери, вирусын эсэргүүцлийг олон дахин нэмэгдүүлнэ. Энэ нь цусны урсгал уруу орж буй бичил биетнийг устгадаг тусгай эсүүд болох фагоцитыг үүсгэнэ. Урьдчилан сэргийлэх маягаар болон өвдсөн үеийн аль алинд нь зайлшгүй шаардлагатай. Хүндрэлийн эрсдэлийг бууруулж, тааламжгүй шинж тэмдгүүдийг арилгана.
Инозитол (витамин В8) нь дархлааны системийг хэвийн болгож, элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Эрэгтэй, эмэгтэй хүний аль алиных нь нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулна.
Цайр нь хүчтэй антиоксидант бөгөөд дархлааг бэхжүүлж, бактерийн эсрэг болон вирусын эсрэг хүчтэй үйлчилгээтэй, ханиад томууны үргэлжлэх хугацааг бууруулна.
Цагаан гааны үндэсний ханд нь бие организмын хамгаалалтын үүргийг бэхжүүлж, вируст халдварын өмнөх дархлааг нэмэгдүүлж, үрэвслийг намдааж, амьсгалын дээд замын халдварын үед цэрийг хурдан ховхолж, амьсгалыг хөнгөвчилж, цусны эргэлтийг идэвхижүүлж, биеийн эд эрхтэн, эд эсэд хүчилтөрөгчийн хангамжийг идэвхжүүлж, зарим төрлийн мөөгөнцрийг эсэргүүцнэ.
Рейши мөөгний ханд - Зүүн өмнөд Азийн өвөрмөц төрлийн мөөг. Байгалийн иммуномодулятор нь макрофаг ба Т-лимфоцитыг идэвхжүүлж, интерфероныг өдөөж, эсийн түвшинд дархлааны хариу урвалыг бүхэлд нь нэмэгдүүлэхэд оролцоно.
Балжингаравын ханд нь нян устгах, антиоксидант шинж чанартай бөгөөд шарх, халдварын үед альтернатив анагаах ухаанд ашигладаг. Эфирийн тосны орц найрлаганд нь органик хүчил, А, С, Е витамин агуулдаг нь дархлааг дэмжих нөлөөтэй.
Амуу соёолжны хандыг амьсгалын дээд зам, уушигны өвчинд цэр ховхлох, зөөлрүүлэх маягаар өргөн хэрэглэнэ. Энэ нь цэр ховхлох, булчин сулруулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Амьсгалын болон дархлааны системийг бэхжүүлнэ.
Everyday Spray Beauty
Далайн коллаген нь Номхон далайн өмнөд хэсгийн экологийн цэвэр бүсэд амьдардаг далайн гүний нялцгай биетний эд эсээс гаргаж авсан эхний үеийн ихэсийн уугуул коллаген юм. Хүний биед 98% био хүртээмжтэй. Биеийн нөхөн төлжилтийн бүх түвшинд оролцож, хумс, үсний ургалтыг сайжруулж, хумс хугарахаас сэргийлнэ. Ясны эдийг бэхжүүлнэ. Арьс, үе мөч, ясанд коллагены жам ёсны нийлэгжилтийг нэмэгдүүлнэ.
Гиалуроны хүчил нь мэдрэлийн эд, холбогч болон хучуур эдийн найрлаганд ордог бодис юм. Үе мөчний уян хатан, бат бөх чанарыг хадгалах, арьсыг чийгшүүлэх, эсийн нөхөн төлжилтөд оролцоно, амьд эсийн дотор усны молекулыг хадгалах чадвартай тул эсийн нөхөн төлжилт, арьс эрт хөгшрөхөөс урьдчилан сэргийлнэ.
MSM (метилсульфонилметан) нь хүхэр агуулсан нэгдэл "үрчлээний эсрэг молекул" бөгөөд антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай тул коллаген, гиалуроны хүчил болон кератогиалины нийлэгжилт, нөхөн сэргээхэд оролцдог тул яс-булчингийн тогтолцоо, арьсны чанарыг сайжруулна. MSM нь үрчлээний тоо, урт, гүнийг багасгаж чаддаг нь эмнэлзүйн хувьд батлагдсан. Арьсны бүтцийг сайжруулж, уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд тусална. Нас ахисантай холбоотой хөгшрөлт, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс болж арьсны уургийн тоо хэмжээ буурахаас сэргийлнэ.
Коэнзим Q10 нь эсийн энерги үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нарны туяа, утаа, хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлсээс арьсны эсийг хамгаалах хүчтэй антиоксидант. Арьсны өнгийг жигд болгож, чийгшлийн хэвийн түвшинг хадгална.
Биотин (витамин В7) нь "гоо сайхны витамин" бөгөөд энэхүү витамины дутагдлаас болж хумс хэврэгших, үс унах, хуурай арьсанд хүргэдэг. Ус-тос, уургийн солилцоог зохицуулж, цайр, коллагены биосинтезийн хүхрийн эх үүсвэр болно.
Цайр нь арьсны өнгийг сайжруулж, тосны хүчлийг боловсруулахад оролцсоноор нөхөн төлжих үйл явцад нөлөөлнө. Дааврын тэнцвэрт байдал, хар батга, тууралт гарахаас сэргийлэх арьсан доторхи бодисын боловсролтыг зохицуулна. Антиоксидант шинж чанартай үрчлээ, арьс сулрах, хуурайших, цочрохоос хамгаалах түвшинг нэмэгдүүлнэ.
Селен нь гоо сайхны эрдэс бодис гэж үздэг, арьсны бүтцийг сайжруулж, хумс, үсийг бэхжүүлнэ. Арьс гуужиж, хумс хугарах, үс унах нь бие махбодид селен дутагдаж байгааг илтгэнэ.
Витамин С нь хөгшрөлтийн процессыг удаашруулах байгалийн антиоксидант, арьсны уян хатан, бат бөх байдалд нөлөөлөх коллагены нийлэгжилтийг идэвхижүүлнэ, түүнчилэн буйл, шүдийг эрүүл болгоно.
Витамин В9 (фолийн хүчил) нь арьсанд таатай нөнөлөөлнө, энэхүү витамин дутагдсанаар арьс бүүдгэр өнгөгүй болно. Коллагены нийлэгжилтийг идэвхижүүлж, арьсыг толигор, уян хатан болгоно. Судалгаанаас үзэхэд, фолийн хүчил нь арьсны нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй болох нь тогтоогджээ. Фолийн хүчлийг тогтмол хэрэглэх нь хумсыг бэхжүүлнэ.
Витамин В5 (пантотены хүчил) нь үсний тэжээлд чухал үүрэгтэй, үсний ургалтыг идэвхижүүлж, үс хугарч унах, өнгөө алдахаас сэргийлнэ. Арьсанд эерэг нөлөө үзүүлж, нөхөн төлжилтийг түргэсгэж, гэмтэхээс хамгаалж, арьсны бүтцийг сайжруулж, хумс, үсийг бэхжүүлнэ. Арьс гуужих, хумс хэврэгших, үс унах зэрэг нь бие организмд селен дутагдаж байгааг илтгэнэ.
Everyday Spray Sleep
Глицин нь тархины бодисын солилцооны үйл явцыг сайжруулж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулж, сэтгэц-сэтгэлийн дарамтыг бууруулж, нойрыг хэвийн болгодог амин хүчил юм.
5-HTP (гриффонийн ханднаас гаргаж авсан) нь бидний бие "аз жаргалын даавар" - серотониныг үүсгэдэг юугаар ч орлуулшгүй чухал амин хүчил бөгөөд энэ нь эргээд нойрны чанарыг хариуцдаг мелатонин болж хувирна. Сэтгэл санааг сайжруулж, сэтгэлийн түгшүүрийг намдааж, бага зэргийн тайвшруулах үйлчилгээтэй.
Магни + витамин В6 - "тайвшруулах элементүүд" нь сэтгэлийн түгшүүр, сэтгэц-сэтгэлийн стресс, нойрны хямралыг арилгахад тустай. Мэдрэлийн системийн тэнцвэрт байдал, бодисын солилцооны үйл явцыг дэмжинэ.
L-теанин нь стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг байгалийн тайвшруулагч бөгөөд мэдрэлийн дарамт, түгшүүрээс ангижрахад тустай бөгөөд амархан нойрсох, нойр болон бие организмыг сэргээхэд тустай. Ингэснээр өдрийн цагаар нозоорохгүй. Өдөр-шөнийн мөчлөгийг зохицуулахад оролцоно.
Гааны эмийн ургамлын ханд нь тайвшруулах, булчин сулруулах, даралт бууруулах, цусны эргэлтийг сайжруулах нөлөөтэй. Цусны даралт ихсэх, зүрхний цохилт нэмэгдэх, сэтгэл гутрал, мэдрэлийн дарамт, толгой таллаж өвдөх, нойргүйдэх зэрэгт тайвшруулах үр дүнтэй.
Motherwort cordial extract нь зүрхний булчингийн агшилтын хүчийг идэвхжүүлж, зүрхний цохилтыг хэвийн болгож, цусны даралт бууруулж, ядаргаа, цочромтгой байдлыг арилгаж, төв мэдрэлийн системийг тайвшруулж, нойргүйдлийг арилгахад тустай.
Зөрөг цэцгийн ханд нь мэдрэлийн дарамтыг арилгаж, сэтгэл хөдлөлийг зохицуулж, нойрсуулах үйлчилгээтэй.
Таны имэйлд захидал илгээгдсэн. Бүртгэлийг дуусгахын тулд захидалд заасан холбоосоор нэвтэрнэ үү.
Мы ищем для вас лучший вариант доставки! Ожидайте, пожалуйста!
Как бы вы хотели восстановить пароль?
Нэвтрэх эрх Имэйл рүү илгээгдсэн.
Нууц үг сэргээлтийг үргэлжлүүлэхийн тулд имэйлээ шалгана уу
Хүсэлт амжилттай илгээгдсэн
Хүндэт үйлчлүүлэгч ээ!
Таны сүүлийн нэвтрэлтийн дараа сагсанд сонгогдсон бараа үлдсэн байна. Та сагсанд бараа нэмэж эсвэл захиалга бүрдүүлэлтэд шилжиж болно.
Хүндэт үйлчлүүлэгч ээ!
Та саяхан сагсанд бараа нэмсэн боловч худалдан авалтаа гүйцээгээгүй байна. Таны сагс шинэчлэгдсэн байгааг анхаарна уу.
Таны сонгосон суурин газарт зөвхөн Өөрөө очиж авах боломж байгааг анхаарна уу.