Артикул: 8553
EVERYDAY SPRAY
Орчин үеийн хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн хэлэн дор хэрэглэх спрейн цуврал
29 секундэд 98%-ийн шингэлттэй.
Sublingual гэдэг нь “хэлэн дор” гэсэн үг юм. Хэлэн дор хялгасан судасны нягт сүлжээ байдаг бөгөөд үүний ачаар идэвхитэй бодисууд нь цусны урсгал уруу шууд нэвтэрч, хоол боловсруулах замын салст бүрхэвчээр дамжин шингэж, элэгний бодисын солилцоог анхдагч идэвхигүйжүүлнэ. Тиймээс илүү их үйлчилгээтэй идэвхитэй бодисууд хамгийн их нягтрал, биологийн хүртээмжтэй байдлаар илэрч үлдэнэ.
ТЕХНОЛОГИЙН ӨВӨРМӨЦ КАРТ
Биологийн идэвхит бодисын бүх ашигтай шинж чанарыг хадгалах, бичил хэсгүүдийн оновчтой хэмжээг бий болгох технологийн дөрвөн синергетик нэгдэл:
Everyday Spray Beauty
ӨДӨР БҮР ГЭРЭЛТЭЭРЭЙ!
ГАЙХААРАЙ! БУСДЫГ ДАГУУЛААРАЙ! ДУРЛААРАЙ!
Арьс, үс, хумсны гоо сайхны байгалийн хүчтэй коктейль.
Идэвхитэй орц найрлага: далайн коллаген, гиалуроны хүчил, MSM (метилсульфонилметан), коэнзим Q10, биотин (витамин B7), цайр, селен, витамин C, витамин B9 (фолийн хүчил), витамин B5 (пантотены хүчил), манго жимсний шүүс.
Сахар, будагч бодис, амт үнэр оруулагч агуулаагүй.
Хэнд шаардлагатай вэ
Хэрэглэх зөвлөмж: Амны хөндийд 6 удаа дарж өдөрт нэг удаа хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө сэгсрэх шаардлагатай.
Савалгаа: 25 мл.
Хадгалах нөхцөл: Нарны тусгалаас хол, хүүхэд хүрэхгүй газар өөрийнх нь саванд хадгална.
Далайн коллаген нь Номхон далайн өмнөд хэсгийн экологийн цэвэр бүсэд амьдардаг далайн гүний нялцгай биетний эд эсээс гаргаж авсан эхний үеийн ихэсийн уугуул коллаген юм. Хүний биед 98% био хүртээмжтэй. Биеийн нөхөн төлжилтийн бүх түвшинд оролцож, хумс, үсний ургалтыг сайжруулж, хумс хугарахаас сэргийлнэ. Ясны эдийг бэхжүүлнэ. Арьс, үе мөч, ясанд коллагены жам ёсны нийлэгжилтийг нэмэгдүүлнэ.
Гиалуроны хүчил нь мэдрэлийн эд, холбогч болон хучуур эдийн найрлаганд ордог бодис юм. Үе мөчний уян хатан, бат бөх чанарыг хадгалах, арьсыг чийгшүүлэх, эсийн нөхөн төлжилтөд оролцоно, амьд эсийн дотор усны молекулыг хадгалах чадвартай тул эсийн нөхөн төлжилт, арьс эрт хөгшрөхөөс урьдчилан сэргийлнэ.
MSM (метилсульфонилметан) нь хүхэр агуулсан нэгдэл "үрчлээний эсрэг молекул" бөгөөд антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай тул коллаген, гиалуроны хүчил болон кератогиалины нийлэгжилт, нөхөн сэргээхэд оролцдог тул яс-булчингийн тогтолцоо, арьсны чанарыг сайжруулна. MSM нь үрчлээний тоо, урт, гүнийг багасгаж чаддаг нь эмнэлзүйн хувьд батлагдсан. Арьсны бүтцийг сайжруулж, уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд тусална. Нас ахисантай холбоотой хөгшрөлт, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс болж арьсны уургийн тоо хэмжээ буурахаас сэргийлнэ.
Коэнзим Q10 нь эсийн энерги үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нарны туяа, утаа, хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлсээс арьсны эсийг хамгаалах хүчтэй антиоксидант. Арьсны өнгийг жигд болгож, чийгшлийн хэвийн түвшинг хадгална.
Биотин (витамин В7) нь "гоо сайхны витамин" бөгөөд энэхүү витамины дутагдлаас болж хумс хэврэгших, үс унах, хуурай арьсанд хүргэдэг. Ус-тос, уургийн солилцоог зохицуулж, цайр, коллагены биосинтезийн хүхрийн эх үүсвэр болно.
Цайр нь арьсны өнгийг сайжруулж, тосны хүчлийг боловсруулахад оролцсоноор нөхөн төлжих үйл явцад нөлөөлнө. Дааврын тэнцвэрт байдал, хар батга, тууралт гарахаас сэргийлэх арьсан доторхи бодисын боловсролтыг зохицуулна. Антиоксидант шинж чанартай үрчлээ, арьс сулрах, хуурайших, цочрохоос хамгаалах түвшинг нэмэгдүүлнэ.
Селен нь гоо сайхны эрдэс бодис гэж үздэг, арьсны бүтцийг сайжруулж, хумс, үсийг бэхжүүлнэ. Арьс гуужиж, хумс хугарах, үс унах нь бие махбодид селен дутагдаж байгааг илтгэнэ.
Витамин С нь хөгшрөлтийн процессыг удаашруулах байгалийн антиоксидант, арьсны уян хатан, бат бөх байдалд нөлөөлөх коллагены нийлэгжилтийг идэвхижүүлнэ, түүнчилэн буйл, шүдийг эрүүл болгоно.
Витамин В9 (фолийн хүчил) нь арьсанд таатай нөнөлөөлнө, энэхүү витамин дутагдсанаар арьс бүүдгэр өнгөгүй болно. Коллагены нийлэгжилтийг идэвхижүүлж, арьсыг толигор, уян хатан болгоно. Судалгаанаас үзэхэд, фолийн хүчил нь арьсны нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй болох нь тогтоогджээ. Фолийн хүчлийг тогтмол хэрэглэх нь хумсыг бэхжүүлнэ.
Витамин В5 (пантотены хүчил) нь үсний тэжээлд чухал үүрэгтэй, үсний ургалтыг идэвхижүүлж, үс хугарч унах, өнгөө алдахаас сэргийлнэ. Арьсанд эерэг нөлөө үзүүлж, нөхөн төлжилтийг түргэсгэж, гэмтэхээс хамгаалж, арьсны бүтцийг сайжруулж, хумс, үсийг бэхжүүлнэ. Арьс гуужих, хумс хэврэгших, үс унах зэрэг нь бие организмд селен дутагдаж байгааг илтгэнэ.
Таны имэйлд захидал илгээгдсэн. Бүртгэлийг дуусгахын тулд захидалд заасан холбоосоор нэвтэрнэ үү.
Мы ищем для вас лучший вариант доставки! Ожидайте, пожалуйста!
Как бы вы хотели восстановить пароль?
Нэвтрэх эрх Имэйл рүү илгээгдсэн.
Нууц үг сэргээлтийг үргэлжлүүлэхийн тулд имэйлээ шалгана уу
Хүсэлт амжилттай илгээгдсэн
Хүндэт үйлчлүүлэгч ээ!
Таны сүүлийн нэвтрэлтийн дараа сагсанд сонгогдсон бараа үлдсэн байна. Та сагсанд бараа нэмэж эсвэл захиалга бүрдүүлэлтэд шилжиж болно.
Хүндэт үйлчлүүлэгч ээ!
Та саяхан сагсанд бараа нэмсэн боловч худалдан авалтаа гүйцээгээгүй байна. Таны сагс шинэчлэгдсэн байгааг анхаарна уу.
Таны сонгосон суурин газарт зөвхөн Өөрөө очиж авах боломж байгааг анхаарна уу.