Артикул: 8551
EVERYDAY SPRAY
Орчин үеийн хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн хэлэн дор хэрэглэх спрейн цуврал
29 секундэд 98%-ийн шингэлттэй.
Sublingual гэдэг нь “хэлэн дор” гэсэн үг юм. Хэлэн дор хялгасан судасны нягт сүлжээ байдаг бөгөөд үүний ачаар идэвхитэй бодисууд нь цусны урсгал уруу шууд нэвтэрч, хоол боловсруулах замын салст бүрхэвчээр дамжин шингэж, элэгний бодисын солилцоог анхдагч идэвхигүйжүүлнэ. Тиймээс илүү их үйлчилгээтэй идэвхитэй бодисууд хамгийн их нягтрал, биологийн хүртээмжтэй байдлаар илэрч үлдэнэ.
ТЕХНОЛОГИЙН ӨВӨРМӨЦ КАРТ
Биологийн идэвхит бодисын бүх ашигтай шинж чанарыг хадгалах, бичил хэсгүүдийн оновчтой хэмжээг бий болгох технологийн дөрвөн синергетик нэгдэл:
Everyday Spray Brain
ТАРХИА ЦЭНЭГЛЭЭРЭЙ!
БОДООРОЙ! ШИЙДЭЭРЭЙ! ЯЛААРАЙ!
Амин хүчил, витамин, ургамлын хандны хүчирхэг нэгдэл - тархины үйл ажиллагаа, сэтгэцийн үйл ажиллагааг дэмжих байгалийн гаралтай өдөөгч.
Идэвхитэй орц найрлага: L-теанин, ацетил-L-карнитин, L-цитруллин, глицин амин хүчил, дигидрокверцетин, bacopa monnier herba extractum, марал үндэсний ханд, витамин B9 (фолийн хүчил), витамин B12, цангисны шүүс.
Сахар, будагч бодис, амт үнэр оруулагч агуулаагүй.
Хэнд шаардлагатай вэ
Хэрэглэх зөвлөмж: Амны хөндийд 6 удаа дарж өдөрт нэг удаа хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө сэгсрэх шаардлагатай.
Савалгаа: 25 мл
Хадгалах нөхцөл: Нарны тусгалаас хол, хүүхэд хүрэхгүй газар өөрийнх нь саванд хадгална.
L-теанин нь стрессийг тэсвэрлэх чадвар, бие организмын энергийн нөөцийг нэмэгдүүлнэ. Гадаад орчны мэдээлэл хүлээн авах чадварыг сайжруулж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ. Завгүй ажилтай хүмүүст хэрэглэхэд төгс зохимжтой.
Ацетил-L-карнитин нь цус-тархины саадыг нэвтэрч гардаг L-карнитины биологийн хүртээмжтэй хэлбэр бөгөөд мэдрэлийн хамгаалалт буюу нейропротектор шинж чанартай. Ой санамж, анхаарлыг хариуцдаг нарийн төвөгтэй үүрэг бүхий ацетилхолины нийлэгжилтэнд оролцоно. Сэтгэл санааны байдлыг сайжруулж, тархины эсийн хөгшрөлтийг удаашруулна.
L-цитрулин нь азотын ислийн нийлэгжилтэнд оролцдог бөгөөд судас тэлэх, судасны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, булчинг хүчилтөрөгчөөр хангах, шим тэжээлийг тээвэрлэхэд оролцоно. Биеийн болон оюун ухааны чадварыг нэмэгдүүлж, биеийн хүнд ачааллын дараахи нөхөн сэргэлтийг хурдасгана.
Глицин нь тархины бодисын солилцооны үйл явцыг сайжруулж, төв мэдрэлийн тогтолцооны үйл явцыг зохицуулж, сэтгэл зүй-сэтгэл хөдлөлийн стрессийг бууруулж, оюун ухааны сэтгэн бодох чадварыг сайжруулдаг амин хүчил юм. Дигидрокерцетин нь тархины эсийг чөлөөт радикалуудын хортой нөлөөнөөс хамгаалдаг хүчтэй антиоксидант юм. Судас болон тархины цусны эргэлтийг нэмэгдүүлнэ.
Марал үндэсний ханд нь төв мэдрэлийн тогтолцоонд зөөлөн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй. Биеийн болон сэтгэл санааны стресс ядаргааг тайлж, анхаарал төвлөрөлт болон ой санамжийг сайжруулна.
В9 витамин (фолийн хүчил) нь тархины эсүүдийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, эмчилгээний нөлөөтэй бөгөөд ой санамжаа алдах хурдыг бууруулна. Ядрах, бие сульдах, цочромтгой байдлыг бууруулахад тустай.
В12 витамин нь тархины цусны эргэлтийг хэвийн болгож, тархины нарийн төвөгтэй үйл ажиллагааг сайжруулна.
Таны имэйлд захидал илгээгдсэн. Бүртгэлийг дуусгахын тулд захидалд заасан холбоосоор нэвтэрнэ үү.
Мы ищем для вас лучший вариант доставки! Ожидайте, пожалуйста!
Как бы вы хотели восстановить пароль?
Нэвтрэх эрх Имэйл рүү илгээгдсэн.
Нууц үг сэргээлтийг үргэлжлүүлэхийн тулд имэйлээ шалгана уу
Хүсэлт амжилттай илгээгдсэн
Хүндэт үйлчлүүлэгч ээ!
Таны сүүлийн нэвтрэлтийн дараа сагсанд сонгогдсон бараа үлдсэн байна. Та сагсанд бараа нэмэж эсвэл захиалга бүрдүүлэлтэд шилжиж болно.
Хүндэт үйлчлүүлэгч ээ!
Та саяхан сагсанд бараа нэмсэн боловч худалдан авалтаа гүйцээгээгүй байна. Таны сагс шинэчлэгдсэн байгааг анхаарна уу.
Таны сонгосон суурин газарт зөвхөн Өөрөө очиж авах боломж байгааг анхаарна уу.