Артикул: 2021
Эмэгтэйчүүдийн «Эрбина. Оройны цай» –нь цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлт болон түүнээс үүдэлтэй таагүй байдлыг арилгах үйлчилгээтэй улаан хошоонгор, зөрөг цэцэг, хүсэл тэмүүллийн цэцэг зэрэг фитоэстроген бүхий ургамлын ханд юм. Оройн цагаар энэхүү цайг хүртэхэд уг цайны сайхан амт үнэр нь даралт, зүрхний хэмийг хэвийн болгож, тайвшруулах, мөн тайван нойрсоход тустай.
Орц найрлага: улаан хошоонгорын цэцэг, зөрөг цэцгийн боргоцой, валерианы үндэс, даурын жавайн үндэс, хүсэл тэмүүллийн цэцэг (морины өд) орно.
Ургамлын цай Эрбина. (Оройн цай) хэнд зориулагдсан бэ:
Хэрэглэх зөвлөмж: Нэг пакетыг буцалсан (200 мл) халуун усанд хийж, 15–20 мин. хандалж ууна.
Савалгаа: 1,5 гр.-аар савалсан 30 ширхэг пакеттай.
Хадгалах нөхцөл: харьцангуй чийгшил 70%-иас дээшгүй өрөөнд хадгална.
Улаан хошоонгор цэцэг нь шинж чанараараа эмэгтэй хүний бэлгийн даавартай ижил төстэй бөгөөд судас, яс, давсаг, зүрхэнд эерэг нөлөө үзүүлдэг байгалийн үйлчилгээтэй. Найрлаганд нь кальци, магни үлэмж хэмжээтэй агуулагддаг нь шөнө таталт өгөх, сарын тэмдгийн мөчлөгийн үеийн өвдөлтийг намжаах үйлчилгээтэй.
Зөрөг цэцгийн боргоцой нь үйлчилгээгээрээ эм бэлгийн даавар эстрогентэй төстэй бөгөөд бэлгийн дааврыг тэнцвэржүүлж өгдөг нь эмэгтэй хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Үүнээс гадна уг цэцгийн ханд нь үтрээний хуурашилтыг багасган, жам ёсны чийгшилийг нэмэгдүүлнэ.
Валерианы үндэс нь даралт ихсэх өвчтэй хүмүүсийн өвчнийг анагаах эмчилгээний үр нөлөөтэй төдийгүй цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд эерэг нөлөөтэй. Энэхүү төрлийн ургамал нь судсыг тэлэх үйлчилгээний ачаар артерийн даралт ихсэхээс урьдчилан сэргийлнэ. Цэвэршилтийн үед эмэгтэйчүүдэд тохиоллдог халуу оргих зэрэг шинж тэмдэг нь харьцангуй хөнгөн явагдана.
Даурын жавайн үндэс нь эм бэлгийн даавар жам ёсоор ялгарах үйл явц болон дааврын системийн үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй бифлаваноидуудын эх үүсвэр юм. Энэхүү ургамлыг эмэгтэй хүний дааврын тэнцвэртэй байдлын алдагдал, ялангуяа цэвэршилтийн үеийн дааврын алдагдлыг эмчлэхэд ашиглана. Үүнээс гадна энэхүү ургамал нь нөхөн үржихүйн системийн өвчний зарим шинж тэмдгийг арилгахад тустай.
Хүсэл тэмүүллийн цэцэг (морины өд) цэвэршилтийн үеийн таагүй шинж тэмдгийг (хэвлийн доод талын хэсгийн өвдөлт, хавагнах, халуу оргих, хэт их хөлрөх), эмэгтэй хүний дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл санааны тогтворгүй байдлыг намдаах үйлчилгээтэй.
Шинж чанар
Таны имэйлд захидал илгээгдсэн. Бүртгэлийг дуусгахын тулд захидалд заасан холбоосоор нэвтэрнэ үү.
Мы ищем для вас лучший вариант доставки! Ожидайте, пожалуйста!
Как бы вы хотели восстановить пароль?
Нэвтрэх эрх Имэйл рүү илгээгдсэн.
Нууц үг сэргээлтийг үргэлжлүүлэхийн тулд имэйлээ шалгана уу
Хүсэлт амжилттай илгээгдсэн
Хүндэт үйлчлүүлэгч ээ!
Таны сүүлийн нэвтрэлтийн дараа сагсанд сонгогдсон бараа үлдсэн байна. Та сагсанд бараа нэмэж эсвэл захиалга бүрдүүлэлтэд шилжиж болно.
Хүндэт үйлчлүүлэгч ээ!
Та саяхан сагсанд бараа нэмсэн боловч худалдан авалтаа гүйцээгээгүй байна. Таны сагс шинэчлэгдсэн байгааг анхаарна уу.
Таны сонгосон суурин газарт зөвхөн Өөрөө очиж авах боломж байгааг анхаарна уу.