mn
mn

Артикул: 8530

Усыг баяжуулах холимог Аква Хит

  • Худалдан авагчийн сонголт!
28100
Сагсанд
+48 Бизнес оноо (Шагналын оноо)
Бэлэн байгаа
Хүргэлт: илүү 50 нэгж
Жин
50 г
Бүтээгдэхүүний төрөл
Хуурай нунтаг
Зориулалт

Ус бол хүний амьд явах хамгийн гол ба зайлшгүй шаардлагатай нөхцөл юм: тэрээр биеийн жингийн 70%-иас багагүй хэмжээг эзэлдэг. Хүний ууж байгаа уснаас түүний эрүүл мэндийн байдал шууд хамааралтайг шинжлэх ухаан батласан. Өмнө нь байгалийн ус нь биемахбодийг эрдсүүдээр хангадаг байсан бол одоо үед усыг олон шатлалаар цэвэршүүлдэг тул харамсалтай нь биемахбодид юу ч өгч чаддаггүй бөгөөд түүнээс ашигтай бодисуудыг угааж гадагшуулан, рН-тэнцвэрийг алдагдуулдаг. Хэрвээ хүмүүс зөвхөн чанартай, баяжуулсан усыг ундандаа хэрэглэвэл ихэнхи өвчин эмгэгээс сэргийлж чадна гэдгийг тогтоожээ.


Аква Хит бол өөрийн эрүүл мэндээ байнга боддог, зөв хооллож, спортоор хичээллэхийг эрхэмлэдэг хүмүүс зориулсан шилдэг шийдэл билээ. Чухамхүү ус л бидний эрүүл мэндийн үндэс суурь болдог учир өдөрт 1,5-2 литр зөв, чанартай, баяжуулсан усыг уух нь их чухал юм.


Найрлага: хүнсний уусдаг ширхэнцэр хуайсын давирхай «Фибрегам B», далайн усны хуурай ханд «Симаг 15», литотамний (Lithothamnium calcareum) замгийн далайн кальци.


Хэрэглэх арга: нэг уутны агууламжийг (5г) 1,5-2 л усанд уусгана. Өдрийн турш хэрэглэнэ.


Хэрэглээ: ундны усыг баяжуулах хуурай концентратын хувьд хэрэглэнэ. Бүтээгдэхүүн нь хүнсний уусдаг ширхэнцэр, кальц ба магнийн эх үүсвэр.


Сертификат
соответствия
Декларация
соответствия
Дэлгэрэнгүй

Далайн кальц - Литотамний (Lithothamnium calcareum) далайн улаан замгийн ханд – далайн замгаас гаргадаг ургамлын гаралтай кальц, маш өндөр био шингээлттэй, бөөр болон судасны хананд тунадаггүй, харин шаардлагатай газартаа хүрч үйлчилдэг. Ханджуулах шинэчлэгдсэн аргачлал, кальцийн агууламжаар хамгийн өндөр концентрацтай ханд. Лактозгүй кальц. Яс, булчингийн ба мэдрэлийн тогтолцоонд, цусны зөв урсгалд ашиг тустай, энергийн солилцоо болон хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлнө.


Далайн магни SIMAG™ бол химийн урвал, урвалж бодисуудыг хэрэглэхгүйгээр гаргаж авдаг далайн усны онц цэвэр ханд. Маш өндөр био шингээлттэй, мөн кальцийн туслагч: биемахбодид кальц ба магни зөв тэнцвэртэй байвал яснаас кальц угаагдаж гардаггүй. Зүрхний хэмнэлийг тогтворжуулж, стресстэй тэмцэхэд туслана, гялгар булчингийн (судас, гэдэс, цөсний хүүдий ба давсаг) агшилтыг хянан зохицуулна.


Хүнсний ширхэнцэр Fibregum™ бол хуайсын давирхайгаас гаргасан усанд уусдаг эслэгийн патентлагдсан хэлбэр бөгөөд тэрээр хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг сайжруулдаг гэдийг батласан байна. 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй хэлбэр. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлалтыг хэвийн болгоно.

Хүчирхэг пребиотик шинж чанартай, гэдэсний бичил орчинг хэвийн болгоно, хоол боловсруулалтыг сайжруулна. Гэдсэн дэх ус ба давсны шингээлтийг сайжруулна. Үрэвсэл илрүүлэгчийг хянан зохицуулна, гэдэсний үрэвсэлт үйл явцуудтай тэмцэнэ.

1996 оноос хойш маш олон судалгаа хийгдсэн ба бөөрний эрүүл мэндийг, дан ялангуяа өндөр уурагтай хоолны цэсний үед уусдаг эслэгүүдийн үүргийг батласан байна. Фибрегам В нь биемахбодиос шээсний хүчлийг гадагшлуулж, тулуй үүсэхээс сэргийлнэ.






Сертификат
соответствия
Декларация
соответствия
Дэлгэрэнгүй

Мессежийн код

Нууц үгээ оруулна уу


Бүртгэлийг баталгаажуулах

Бүртгэлийг баталгаажуулах

Нэвтрэх

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх амжилттай болсон

Захидал амжилттай илгээгдсэн

Бидэнд асуулттай хандана уу!

Эсрэг дуудлага

* тэмдэглэсэн талбаруудыг бөглөх шаардлагатай

"Дуудлага захиалах" товчийг дарсанаар та Хувийн мэдээлэл боловсруулах дүрмийг зөвшөөрнө

Амжилт!

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Таны суурин газар

Бүтээгдэхүүний бэлэн байдал

Хотите стать Консультантом?

Захиалга цуцлах

Захиалгын төлбөр

Уведомить о наличии продукта