Нэвтрэх
Улсаа сонгоно уу: mn
Выберите язык: mn

ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ

Нэр томъёо:


Фиторайз — энэ бол бүтээгдэхүүний нэр ба эмийн бус хүнсний нэмэгдэл, гоо сайхны бүтээгдэхүүний салбарт эрүүл мэнд ба гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж тараан борлуулахад чиглэгдсэн бизнес юм. 

Сайт – энэ бол https://phytorise.com хаягийн дагуу Интернет сүлжээд байрлах ба арилжааны үйл ажиллагаа эрхлэхэд зориулж хуулийн үндэслэлтэйгээр Худалдагчийн ашигладаг интернет нөөц юм. 

Контент – текст, дүрс зураг, лого тэмдэг, гипертекстийн холбоос, аудио харагдах зохиол, хөгжмийн зохиол, уран зохиол, танилцуулга, компьютерийн программ ба PC, гар утасны аппликейшн, тэдний хэсгүүд, сайтыг бүрдүүлэх мэдээлэл ба бусад объектууд. 

Зочин – Зөвлөх ажилтан эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн бүртгэлд хамрагдаагүй, гэхдээ Сайт дээр байгаа контентийг үзэх боломжтой сайтын хэрэглэгч. 

Хэрэглэгч – Зөвлөх ажилтан эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгчийн бүртгэлд хамрагдсан Сайтын зочин. 

Үйлчлүүлэгч – онлайн захиалга бүрдүүлсэн эсвэл Захиалгад хүлээн авагч гэж заагдсан ба онлайн захиалгаар авсан бүтээгдэхүүнийг зөвхөн хувийн, гэр бүлийн, гэрийн ба бусад арилжааны үйл ажиллагаатай холбоогүй шаардлагаар хэрэглэх хуулийн хариуцлагатай этгээд. 

Давуу эрхтэй Үйлчлүүлэгч – энэ бол бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээнд худалдаж аваад түүнийг бусад хүмүүсд зөвлөж болох Үйлчлүүлэгч. Давуу эрхтэй Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээнд заасан журмын дагуу, эсвэл ҮҮТ-д сайтад бүртгүүлж болно. Давуу эрхтэй Үйлчлүүлэгч Фиторайз бүтээгдэхүүний хөнгөлөлт эдлэнэ, сурталчилгааны аян ба промоушенд оролцох эрхтэй. 

Үйлчлүүлэгчид үйлчлэх төв (ҮҮТ) – энэ бол бүтээгдэхүүний жижиглэн худалдаа; Зөвлөх ажилчдын бизнесийг дэмжих, бүтээгдэхүүнийг сурталчлахад чиглэгдсэн танилцуулга, мастер-класс, уулзалт ба бусад арга хэмжээ явуулахад зориулсан Фиторайзийн тусгай дэлгүүр. 

Зөвлөх ажилтан  – «Фиторайз» бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээнд худалдаж авсан, түүнийг бусад хүмүүсд зөвлөж Фиторайзийн бүтээгдэхүүний мэдээлэл тараах ба сурталчлах ажлыг байнгын үндэстэй хийдэг хуулийн хариуцлагатай этгээд. Зөвлөх ажилтан энэхүү гэрээнд заасан журмын дагуу, эсвэл ҮҮТ-д сайтад бүртгүүлж болно. Зөвлөх ажилтан ба Фиторайз нарын хоорондын хамтын үйл ажиллагаа байнгын шинж чанартай болж Зөвлөх ажилтны ажил системчилсэн орлого олоход чиглэгдсэн тохиолдолд тэр өөрийн улсын хууль зүйн шаардлагын дагуу бизнес эрхлэгч болж бүртгүүлэх ёстой. 

Худалдагч – «Фитотрейд» ХХН – Албан ёсны хаяг: 115184, Москва хот, Руновский нарийн гудамж б.10, барилга 1, давхар 2, тоот 34, ТТД 7714996894, КПП 770501001, УБД 1177746634724, захидал, санал гомдол илгээх хаяг:  Москва, хот, Руновский нарийн гудамж б.10, барилга 1.
Онлайн захиалга – Худалдагчийн эзэмших ба Үйлчлүүлэгч нарт дараах боломжуудыг олгох интернет сүлжээнд хаягтай цахим худалдааны талбар. 
  • Худалдагчийн Үйлчлүүлэгч нарт санал болгож буй бүтээгдэхүүний танилцуулга, төлбөрийн ба хүргэлтийн нөхцлүүдтэй танилцуулах;
  • Захиалга бүрдүүлэх.

Бүтээгдэхүүн – иргэний эргэлтэд зөвшөөрөгдсөн ба онлайн захиалгыг ашиглаж борлуулагдах материалын объект. 

Худалдагчийн санал  – Худалдагчийн Прайс-хуудасны үнэ ба нөхцөлд таарсан, Сайт дээр борлуулагдахад санал болгогдсон бүтээгдэхүүний тухай нээлттэй мэдээлэл. 

Тусгай санал  – Сайт ба ҮҮТ дээр бүтээгдэхүүний хямдрал, бэлэг ба бусад худалдан авалтын нөхцлүүдийн тухай мэдээлэл агуулсан Худалдагчийн санал. 

Хүргэлтийн алба – Худалдагчид гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх гуравдагч этгээд.

Захиалга – сайт дээр нийтлэгдсэн Бүтээгдэхүүний каталог ашиглаж сонгогдсон Бүтээгдэхүүний жагсаалтыг заасан хаягийн дагуу хүргүүлэх гэсэн зохих ёсны дагуу бүрдүүлэгдсэн Үйлчлүүлэгчийн хүсэлт. 

Үйлчлүүлэгчтэй ажиллах алба – Сайтын ашиглалт ба онлайн-захиалга нартай холбоотой асуудлыг шийдэхэд үйлчлүүлэгч нарт туслах алба (Сайтын буцах холбоо, халуун шугам). 

Cookies – зохих сайтын хуудсыг нээхийг оролдох үед веб-үйлчлүүлэгчийн веб-серверт HTTP-хүсэлтээр удаа тутам илгээдэг, веб-сервер эсвэл веб-хуудсийн бүтээсэн ба үйлчлүүлэгчийн компьютер дээр файл хэлбэртэй хадгалагддаг өгөгдлийн жижиг хэсэг. 

Сагс – сайт дээр Үйлчлүүлэгчийн сонгосон Барааны жагсаалт. 

Нууц мэдээлэл – нэвтрэх эрхийг эзэмшигч нь хязгаарласан мэдээлэл. 

Хувийн танхим – Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг агуулсан ба зөвхөн бүртгэлийн дараа Үйлчлүүлэгч нэвтрэх эрхтэй болдог сайтын хэсэг. 

Бүртгэлийн бичилт – хувийн танхимд нэвтрэхэд ашиглагдах үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл. 

Бэлэг, Шагнал – Худалдагчийн тодорхойлсон нөхцлийн дагуу Үйлчлүүлэгчийн Захиалгад Худалдагчийн нэмэж санал болгогдох бүтээгдэхүүн. 

Оноо – бүтээгдэхүүн бүрт тусад нь тогтоогддог тогтсон тоон үзүүлэлт. 

Багш – Фиторайзтай хамтран ажиллахаар Зөвлөх ажилтан эсвэл Давуу эрхтэй үйлчлүүлэгч урьсан, Багш болж бүртгүүлсэн ба урьсан хүмүүсийн мэдээллийн дэмжлэг, тэдний сургалтыг явуулдаг Зөвлөх ажилтан. 

Эхлэлийн багц – Фиторайзтай хамтын ажиллагаа эхлүүлэх хүсэлтэй Зөвлөх ажилтны худалдаж авдаг бүтээгдэхүүний цогц. 

Сайтын захиргаа – Сайтын ашиглалтын журам тогтоодог, түүний ажиллагааг удирддаг, энэхүү Гэрэний нөхцлийг Үйлчлүүлэгчийн хэрэгжүүлж байгаа эсэхийг хянадаг «Фитотрейд» ХХН-ийн бүлэг ажилчид ба тэдний итэмжлэгдсэн этгээд нар. 

1.Гэрээний зүйл


  1. Үйлчлүүлэгчтэй байгуулах энэхүү Гэрээ нь (цаашид «Гэрээ») Сайтын ашиглалтын журмыг тогтоох Үйлчлүүлэгч ба Худалдагч нарын хоорондын эрх зүйн хэлэлцээр болно. 
  2. Сайт дээр бүртгүүлснээр Үйлчлүүлэгч энэхүү Гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгааг баталгаажуулна.
  3. Гэрээний аливаа нэгэн нөхцөлийг үл зөвшөөрсөн тохиолдолд Үйлчлүүлэгч нэн даруй Сайтын ашиглалтын зогсоох үүрэгтэй. Үүний хажуугаар тэр «Фиторайз» бүтээгдэхүүний Худалдан авагч хэвээр үлдэж болно.
  4. Сайт дээр бүртгүүлснээр Үйлчлүүлэгч нь энэхүү Гэрээг хүлээн авах хуулийн хариуцлага ба эрх мэдэлтэй, Гэрээний нөхцлийг биелүүлэх ба Гэрээ зөрчсөний хариуцлагыг, түүнчлэн Сайтын ашиглалтын үр дүнд үүсэх хуулийн харилцааны дагуу хариуцлагыг хүлээх чадвартай гэдгийг баталгаажуулна.
  5. Үйлчлүүлэгч нь Бүтээгдэхүүний тухай тойм ба сэтгэгдэл нарыг багтаасан Сайт дээр ашиглагдах боломжтой бүх төрлийн хэлбэр ба арга барил бүхий Контент нийтлэлийн хувийн хариуцлага ба тус нийтлэлтэй холбоотой бүх үр дагаваруудын хариуцлага хүлээнэ.
  6. Контент байрлуулсанаар Үйлчлүүлэгч нь эрхийг дамжуулахад шаардлагатай бүх эрх мэдлийг эзэмшиж байгааг батлана.
  7. Контент байрлуулсанаар Үйлчлүүлэгч нь Сайтын Үйлчлүүлэгч бүрт Контент руу нэвтрэх эрх олгоно.
  8. Оросын Холбооны Улсын иргэний хууль тогтоомжийн дагуу хамгаалагдаж буй объект болох энэхүү Сайтын загвар ба бүтэц, түүнчлэн түүний бусад хэсгүүдийг тэднийг үндэслэж мэдээллийн объект бүтээх ба бусад хууль бус зорилгуудын дагуу тоглуулах (хуулбарлах, дуурайлгах) хориотой.
  9. Эрх эзэмшигчийн бичгэн зөвшөөрөлгүйгээр дүрс зураг, график, дуу хөгжмийн ба видео мэдээлэл нар өөр интернет сайтад тавигдах зорилготой хуулбарлагдах эсвэл цаасан ба соронзон тээгчээр хуулбар бүтээх замаар тараагдах хориотой. 

2.Өөрчлөлт


Сайтын захиргаа хэзээд хамаагүй дараах эрх эдлэнэ:


  • Энэхүү Гэрээний нөхцлийг өөрчлөх;
  • Өөрийн хүсэлтийн дагуу хэзээд хамаагүй Сайт ба Сайтын аливаа нэгэн хэсгийн үйл ажиллагааг сайжруулах, нэмэх, өөрчлөх эсвэл таслан зогсоох. 

3.Нэвтрэлт


  1. Зочин Интернет сүлжээнд нэвтрэх эрхийг бие дааж хүртэж энэ нэвтрэлттэй холбоотой үйлчилгээний аливаа үнийг төлнө.
  2. Аливаа компьютерийн тоног төхөөрөмж, программ хангамж, утасны (утсан ба бусад) үйлчилгээ нарын худалдан авалт, холболт, суулгалт, таталт, хэрэглээ ба дэмжлэг, хувийн компьютерийн Интернет холбооны үйлчилгээ ба үүнтэй холбоотой бүх зардлуудын хувьд цорын ганц хариуцагч этгээд мөн ба байх болно.
  3. Зочин нь өөрийн компьютер ба программ хангамжийг хэрэглэхийн өмнө тэднийг компьютерийн вирус ба түүнтэй холбоотой асуудлыг байгаа эсэхийг хянаж шалгахыг хариуцах цорын ганц этгээд юм.
  4. «Фитотрейд» ХХН нь Сайт ба түүний аливаа хэсгийг ашиглахтай холбоотой Зочны компьютер ба программ хангамжийн буруу ажиллагаа ба ажиллагааны алдаанд хандсан аливаа алдааны хариуцлага ба үүргээс татгалзах болно. 

4.Хуулийн хариуцлагатай байдал 

  1. Зочин өөрийгөө арван наймаас (18) дээш настай гэдгийг батлана. 18-с доош насны зочид сайтаар үйлчлүүлсэн тохиолдолд «Фитотрейд» ХХН хариуцлага хүлээхгүй.
  2. Энэхүү Сайтын зарим үзүүлэлтүүд (үйлчлүүлэгчийн бүртгэлийг багтаасан ба түүнээр хязгаарлагдахгүй) ба зарим Бүтээгдэхүүнүүд илүү өндөр насанд хүрсэн байх ба/эсвэл бусад хуулийн хариуцлагын шаардлагыг шаардаж болно. 

5. Үйлчлүүлэгчийн бүртгэл ба Статусын дэмжлэг 


  1. Бүртгэгдсэн сайтын Зочин нь Давуу эрхтэй үйлчлүүлэгч эсвэл Зөвлөх ажилтны статустай болно.
  2. «ТҮНШ БОЛОХ» гэсэн холбоосоор ороод бүртгэлийн маягтийг бөглөөд Давуу эрхтэй үйлчлүүлэгч эсвэл Зөвлөх ажилтан болж бүртгүүлж болно.
  3. Зочин Зөвлөх ажилтан болж бүртгүүлсэнээр Зөвлөх ажилтны Эхлэлийн багцийг худалдаж авна. Зөвлөх ажилтны Эхлэлийн багцийг хоёр аргаар худалдаж авж болно: эхний онлайн захиалгаар, эсвэл Үйлчлүүлэгчид үйлчлэх төвд.
  4. Зөвлөх ажилтан болж «Фиторайз»-тай хамтран ажиллах нөхцлүүд, Зөвлөх ажилтны эрх ба үүрэг нар https://phytorise.com/ru/legal-info/business-rules холбоосын дагуу байрлах «Фиторайз» бизнесийн Дүрэм дээр заагдсан.
  5. Бүртгэгдсэн Үйлчлүүлэгчид хувийн дугаар олгогдоно, тэр дугаар нь Бүртгэлийн бичлэгийн Нэвтрэх нэр болно.
  6. Бүртгэгдсэн Үйлчлүүлэгчид Багш ноогдоно. Багш хоёр аргаар ноогдож болно: 

  • Үйлчлүүлэгч Багшийн хувийн дугаарыг бие дааж заана;

  • Үйлчлүүлэгчийн газар зүйн байрлалаас шалтгаалж түүнд Багш ноогдоно. 

6.Үйлчлүүлэгчийн эрх ба үүрэг


  1. Нэвтэрсэн Үйлчлүүлэгч нь чөлөөтэй онлайн захиалга хийх ба Сайтаар зөвшөөрөгдсөн бусад бүх үйлдлийг хийх эрхтэй.
  2. Энэхүү Гэрээний нөхцлийн дагуу Үйлчлүүлэгч Сайт дээр Контент байрлуулах эрхтэй.
  3. Үйлчлүүлэгч нь өдөөн хатгасан, бүдүүлэг, доромжилсон ба түрэмгийлсэн шинж чанартай, ёс суртахуун ба ёс зүйн журмыг зөрчсөн, оросын ба/эсвэл олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Сайт ба/эсвэл Худалдагчид хор уршиг үзүүлэх чадвартай, оюуны өмчийн, гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн, Худалдагч ба/эсвэл сайтын Захиргааны талд доромжлол ба үндэсгүй шүүмжлэл агуулсан Контент нийтлэхгүй байх үүрэгтэй.
  4. Үйлчлүүлэгч нь хэт даврагчийн ба порнографик шинж чанартай Контент, үндэстэн хоорондын ба шашны эвдрэлд хүргэх, одоогийн засаг захиргааг хүчээр татан буулгахыг уриалсан контент, фашист ба нацист агуулга бүхий контент нийтлэхгүй байх үүрэгтэй.
  5. Сайт дээр бүртгүүлэхдээ Үйлчлүүлэгч бүртгэлийн үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй. Худалдагч үйлчлүүлэгчээс бүртгэлийн үнэн зөв мэдээлэл оруулахыг шаардахгүй бөгөөд Зөвлөх ажилтны статусын хувийн мэдээллээс гадна Үйлчлүүлэгчийн нэмэлт мэдээллийн үнэн зөв байдлыг шалгахад чиглэсэн арга хэмжээ явуулахгүй.
  6. Зөвлөх ажилтан болж бүртгүүлэх үед Худалдагч шалтгаан тайлбарлахгүй одоогийн иргэний үнэмлэхийн хуулбар олгохыг шаардах эрхтэй.
  7. Сайт дээр нийтлэгдэх нийт Контентад зохиогчийн эрхийн үйлчлэл тархана.
  8. Үйлчлүүлэгч энэхүү Гэрээг зөрчсөний хариуцлагыг Оросын Холбооны Улсын хуулийн дагуу хүлээнэ.
  9. Гуравдагч этгээд, бусад Үйлчлүүлэгч нарт ба Сайтад хор уршиг учруулсан тохиолдолд Үйлчлүүлэгч учруулсан хор уршигийг Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу бүрэн хэмжээгээр нөхөх үүрэг хүлээнэ.
  10. Үйлчлүүлэгч энэхүү Гэрээний нөхцлийг зөрчсөнтэй холбоотой ба түүнээс үүдсэн гомдлыг гуравдагч этгээд нар (оюуны өмчийг хамгаалах гомдлыг багтаасан ба түүнээр хязгаарлагдахгүй) тавих үед Үйлчлүүлэгч нь Сайт ба Худалдагчийг хариуцагч талаас хасахад чиглэсэн бүх шаардлагатай ба боломжтой арга хэмжээг авах үүрэгтэй. Үйлчлүүлэгч бие дааж хариуцлага хүлээж бүх зардлыг хариуцна (гарз, хохирол, торгууль, шүүхийн ба бусад зардал нарыг багтаасан). Үйлчлүүлэгч нь бүртгүүлэх үед заасан нэвтрэх нэр эсвэл өөрийн хувийн дугаар ба нууц үгийг гуравдагч этгээд нарт мэдүүлэхгүй байх үүрэгтэй. Өөрийн Бүртгэлийн бичлэгийн аюулгүй байдал эсвэл түүнийг гуравдагч этгээд зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэсэн сэжиг Үйлчлүүлэгчид гарсан тохиолдолд Үйлчлүүлэгч нэн даруй help@phytorise.com цахим хаягийн дагуу сайтын Захиргаанд мэдэгдэнэ. Сайтын Захиргааны эрх ба үүрэг.
  11. Худалдагч нь Үйлчлүүлэгчийн бүртгэлийн ба бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
  12. Худалдагч нь Үйлчлүүлэгчийн бүртгэлийн ба бусад мэдээллийг хууль тогтоомжид заасан тохиолдлоос бусад үед гуравдагч этгээд нарт дэлгэхгүй байх үүрэгтэй.
  13. Сайтын Захиргаа нь Сайтын Үйлчлүүлэгч нарын хооронд үүсэх маргаан зөрчлийг хэлэлцэж шийдвэрлэх ажиллагаа хийхгүй, гэхдээ бусад Үйлчлүүлэгч нараас тус Үйлчлүүлэгчийн чиглэлд үндэслэлтэй гомдлууд ирсэн тохиолдолд тэр Үйлчлүүлэгчийн хуудсыг хаах эрхтэй байна.
  14. Үйлчлүүлэгч бусад Үйлчлүүлэгч нарт өөрийн бүртгэлийн мэдээллийг бие дааж дэлгэсэний хариуцлагыг Сайтын Захиргаа хүлээхгүй.
  15. Сайтын Захиргаа нь Үйлчлүүлэгчийн Сайт дээр нийтлэсэн материалын хяналтыг хийх эрхтэй, гэхдээ үүрэг хүлээхгүй.
  16. Сайтын Захиргаа нь Үйлчлүүлэгчийн аливаа текстийг мэдэгдэл ба шалтгаан тайлбарлахгүй устгах эрхтэй.
  17. Сайтын Захиргаа нь Үйлчлүүлэгч нарыг зохиогчийн эрх ба оюуны өмчийн эрх мөрдөж байгааг хянахгүй ба Сайт дээр тэднийг Үйлчлүүлэгч нар зөрчсөний хариуцлага хүлээхгүй.
  18. Сайтын Захиргаа нь Сайт дээр нийтлэгдсэн материалууд ач тустай ба сонирхолтой гэснийг тод илрэх ба далд ойлгогдох аливаа баталгаа олгохгүй.
  19. Үйлчлүүлэгч энэхүү Гэрээний нөхцөл, эсвэл ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Сайт хуульд заасан тохиолдолд бүртгэлийн мэдээлэл, IP хаяг, аливаа бусад мэдээллийг эрх хамгаалах байгууллагуудад ба шүүхэд дамжуулан олгох эрхтэй байна.
  20. Сайтын захиргаа нь Үйлчлүүлэгчийн үйлдлийн тухай мэдээллийг Сайтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ашиглана.
  21. Үйлчлүүлэгч энэхүү Гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд Сайтын Захиргаа нь Сайт ба түүний аливаа сервисд нэвтрэх боломжийг зогсоох эсвэл хаах ба Үйлчлүүлэгчийн хуудсыг хаах эрхтэй.
  22. Сайтын захиргаа нь Сайтын үйлчлүүлэгчид хандсан аливаа хязгаарлалт оруулах эрхтэй байна.
  23. Сайтын захиргаа эсвэл Худалдагч нь Сайт ба түүний хэсгийг Үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр хаах, зогсоох, өөрчлөх эрхтэй. Бусад нөхцлүүд.
  24. Үйлчлүүлэгчийн талаас асуулт ба гомдол үүссэн тохиолдолд тэр халуун шугамын утасны дугаар эсвэл help@phytorise.com цахим хаягийн дагуу Зөвлөх ажилчидтай ажиллаж алба руу хандах ёстой. Үүсэх бүх маргааныг талууд харилцан хэлэлцээрийн аргаар шийдэхийг хичээнэ, тохиролцоонд хүрж чадаагүй тохиолдолд маргаан ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу шүүхэд дамжуулагдан шийдвэрлэгдэнэ. 
  25. Энэхүү Гэрээ нь Сайт дээр бүртгүүлэх замаар Үйлчлүүлэгч түүний нөхцлүүдийг зөвшөөрсөнөө илэрхийлсэн мөчөөс эхлэж хүчин төгөлдөр болно. Бүртгэлийн ажиллагааг гүйцэтгэхээс өмнө Үйлчлүүлэгч нь энэхүү Гэрээний бүх заалтуудтай анхааралтай танилцах үүрэгтэй.
  26. Сайтын бүх хэсгүүдийн багтааж нэгдсэн объект болгосон эрхийг Худалдагч эзэмшихийг Үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрнө.
  27. Энэхүү Гэрээг хүлээж авсанаар Үйлчлүүлэгч дараах зүйлсийг зөвшөөрнө:
  28. Контент байрлуулах үед Үйлчлүүлэгч Сайтын хамтын зохиогч болохгүй бөгөөд ирээдүйд ийм зохиогчийн эрхтэй болох аливаа хүсэлтээс татгалзана;
  29. Энэхүү Гэрээний 6.7 заалтын дагуу Контентийн аливаа эрхийг Худалдагчид дамжуулах үед Үйлчлүүлэгч нь ОХУ-ын Иргэний хуулийн 1269 зүйлд заасны дагуу зохиолын тоймын эрхийг алдана.
  30. Сайтын Захиргаа ба Худалдагч нар Сайт дээр нийтлэгдсэн Контентийн бүрэн бүтэн байдлын аливаа хариуцлагыг хүлээхгүй.
  31. Хэрвээ Сайтын Захиргаа эсвэл Худалдагч аль нэг мөчид Үйлчлүүлэгчээс энэхүү Гэрээний аливаа нөхцлийг биелүүлэхийг шаардахгүй байгаа тохиолдолд энэ Сайтын Захиргаа эсвэл Худалдагчийн энэ шаардлагыг дараа нь шаардах эрхийг, түүнтэй адил Үйлчлүүлэгчийг энэхүү Гэрээний нөхцлийг биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах эрхийг цуцлахгүй.
  32. Гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа Худалдагч Үйлчлүүлэгчийн талд ашиглалтын аливаа төлбөр төлөх үүрэг хүлээхгүйгээр Контентийн дамжуудагдсан бүх эрхийг үргэлжлүүлэн эдлэнэ.
  33. Энэхүү Гэрээний аль ч заалтууд Сайтын Захиргаа, Худалдагч эсвэл Үйлчлүүлэгчийн бусад этгээд нартай ийм төрлийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлахгүй.
  34. Энэхүү Гэрээний аль нэг нөхцөл эсвэл заалтыг хүчингүй болгосон явдал нь Энэхүү Гэрээний аливаа бусад нөхцөл эсвэл заалтыг хүчингүй болгохын үндэслэл болохгүй.
  35. Маргаан гарсан тохиолдолд түүнийг Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрнө. 

Баталгаажуулах код

Нууц үгээ оруулна уу


Бүртгэлийг баталгаажуулах

Подтверждение наставника

Поздравляем! Вы успешно зарегистрировались!

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

Оценка успешно отправлена

Нэвтрэх

Введите код, полученный в Telegram

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх

Баталгаажуулах код

Введите новый пароль

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх амжилттай болсон

Захидал амжилттай илгээгдсэн

Бидэнд асуулттай хандана уу!

Эсрэг дуудлага

* тэмдэглэсэн талбаруудыг бөглөх шаардлагатай

Нажмите на кнопку «Заказать звонок», вы соглашаетесь с Хувийн мэдээлэл боловсруулах дүрмийг зөвшөөрнө

Опрос о качестве обслуживания

Амжилт!

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Таны суурин газар

Бүтээгдэхүүний бэлэн байдал

Хотите стать Консультантом?

Захиалга цуцлах

Захиалгын төлбөр

Уведомить о наличии продукта

Бэлэн бараа байхгүй

Отправка ссылки на оплату

Захиалга хүлээн авч байна