Нэвтрэх
mn
mn

ЗӨВЛӨХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

«Фиторайз» Зөвлөх ажилтны ёс зүйн дүрэм – энэ бол «Фиторайз» бизнес эрхлэх үед Зөвлөх ажилтан бүрийн мөрдөх ёстой дүрэм ба журмын нэгдсэн ба харилцан тохирсон эмхтгэл юм. Энэ дүрэм нь «Фиторайз» бизнесийн тухай олон нийтийн эерэг сэтгэгдэл бүтээх ба дэмжих зорилготой Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилчид нарын ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн. 
Энэ Дүрмийг үл мөрдөх нь Зөвлөх ажилтны «Фиторайз» бизнес дахь бүртгэлийг зогсоох болно. 
  1. Зөвлөх ажилтан үйл ажиллагаа явуулж буй улсын хууль тогтоомж ба «Фиторайз» бизнесийн дүрмийг мөрдөх, энэхүү Дүрмийн ба бусад «Фиторайз» Бичиг баримтуудын заалтуудыг мөрдөх үүрэгтэй. 
  2. Зөвлөх ажилтан «Фиторайз»-ийн тогтоосон түвшин ба шаардлагын дагуу «Фиторайз» Зөвлөх ажилтны үүргийг бүрэн хэмжээгээр биелүүлэх үүрэгтэй. 
  3. Зөвлөх ажилтан – энэ бол «Фиторайз» бизнесийн нүүр. Зөвлөх ажилтны имидж, мэргэжлийн өндөр түвшин, хэл яриа, гадна дүр төрх, дотоод соёл нь үнэнч шудрага ба хариуцлагатай байдлын дээд зэргийн стандартад нийцсэн байх ёстой. 
  4. Зөвлөх ажилтан «Фиторайз»-ийн Бүтээгдэхүүн ба Бизнесийг үнэн зөвөөр танилцуулах ёстой. Борлуулах, шинэ Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилтныг ажилд урьж оруулах үед будлиан төөрөгдөлд оруулсан, хууралтын ба шудрага бус арга барил ашиглах хориотой. «Фиторайз»-ийн Бүтээгдэхүүн ба Бизнесийг төлөөлөхдөө Зөвлөх ажилтан зөвхөн албан ёсны «Фиторайз» Бичиг баримтад заасан мэдээллийг удиртгал болгох ёстой. Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилтны хувьд Бүтээгдэхүүний шинж чанар ба Бизнесийн ашигтай байдлыг хэт дэврүүлэх нь хориотой. 
  5. Зөвлөх ажилтан итгэлийг зүй бусаар ашиглах, Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилтны хүйс, нас, эрүүл мэндийн байдал, түүнчлэн түүний орос хэлний хангамжгүй ойлголт ба мэдлэгийг хувийн ашиг сонирхолд ашиглах эрхгүй. Зөвлөх ажилтан нь Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилтны бизнес эрхлэлтийн туршлагагүй байдалд ойлгоцтойгоор хандаж ийм тохиолдолд тэдэнд туслах үүрэгтэй. 
  6. Зөвлөх ажилтан зохих хэлбэр ба зохих цагийн үед утсаар холбоо барих ёс журмыг мөрдөж хувийн амьдралын халдашгүй байдлыг хүндлэх үүрэгтэй. 
  7. Зөвлөх ажилтан ирээдүйн боломжит Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилтан нарт дарамт үзүүлэхгүй байж тэдний «Фиторайз»-тай хамтран ажиллах ба танилцуулагдсан мэдээллийн үнэ цэнэтэй байдлын тухай шийдвэрийг бие дааж гаргах эрхийг хүндлэж Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилтны шаардлагаар Бүтээгдэхүүн ба Бизнесийн танилцуулгыг нэн даруй зогсоох үүрэгтэй.  
  8. Зөвлөх ажилтан нь Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилчдын хэрэгцээ ба шаардлагад ойлгоцтойгоор хандах, Үйлчлүүлэгч ба Зөвлөх ажилчдын санал гомдолд түргэн хариу өгөх ба «Фиторайз» Бичиг баримтуудад заагдсан бараа солилт ба буцаалтын үйл ажиллагааг мөрдөх үүрэгтэй. 
  9. Зөвлөх ажилтан хамт бизнес эрхлэж буй хүмүүсийн эрхийг хавчиж тэднийг ашиг олоход хязгаарлах эрхгүй. 
  10. Зөвлөх ажилтан нь Зөвлөх ажилчдын статус ба тэд нар бүтцийн гишүүд мөн эсвэл биш гэдгээс үл хамааран бүх Зөвлөх ажилчдад анхааралтай ба сайныг хүсэж хандах ёстой. 
  11. Зөвлөх ажилтан бүтцийн тогтвортой байдлыг хадгалах журмыг хатуу баримтлах ёстой: өөр бүтцээс өөрийн бүтэц рүү Зөвлөх ажилтан татаж оруулах хориотой. 
  12. Зөвлөх ажилтанд бусад Компаниуд, Бренд ба Бизнестэй зохих бус харьцуулалт ашиглах; бусад брендийн Бүтээгдэхүүн ба тэдний хэрэглэгчийн шинж чанаруудын тухай, эсвэл өөр бизнесийн аливаа шинж чанарын тухай хуурамч, нарийн бус ба гажуу мэдээлэл тараах хориотой. Зөвлөх ажилтанд танилцуулга, яриа хэлэлцээр, уулзалт, сайт, утасны аппликейшн, олон нийтийн сүлжээ ба бусад бизнесийн идэвхитэй үйл ажиллагаанд өөр бизнесийн фирмийн нэр ба/эсвэл барааны тэмдгийг ашиглахгүй байх;  «Фиторайз»-ийн гаргасан Бүтээгдэхүүн, Үйлчилгээ ба Бизнесийг өөр компаниудын ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ ба боломжуудтай шууд харьцуулалт хийхгүй байх нь зүйтэй.
  13. Багш болсон Зөвлөх ажилтан өөрийн нийт бүтэцдээ сургалт хийж дэмжлэг үзүүлэх, Зөвлөх ажилчдын хувьд өөрийн гэсэн соёлын шугам хөгжүүлэхэд ба «Фиторайз» бизнесийг амжилттай хөгжүүлэхэд Ёс зүйн дүрэм чухал хууль болно гэсэн ойлголтыг бүрдүүлэхэд бүх талаар дэмжих үүрэгтэй. 
  14. Зөвлөх ажилтан «Фиторайз» бизнесийн имидж ба ажил хэргийн нэр хүндэд санаа тавих, олон нийтийн эерэг бодол сэтгэгдэл бүрдүүлэх, «Фиторайз»-тай холбоотой аливаа сөрөг идэвхитэй байдлын илрэлийг сааруулах үүрэгтэй. 

Мессежийн код

Нууц үгээ оруулна уу


Бүртгэлийг баталгаажуулах

Бүртгэлийг баталгаажуулах

Нэвтрэх

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх амжилттай болсон

Захидал амжилттай илгээгдсэн

Бидэнд асуулттай хандана уу!

Эсрэг дуудлага

* тэмдэглэсэн талбаруудыг бөглөх шаардлагатай

"Дуудлага захиалах" товчийг дарсанаар та Хувийн мэдээлэл боловсруулах дүрмийг зөвшөөрнө

Амжилт!

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Таны суурин газар

Бүтээгдэхүүний бэлэн байдал

Хотите стать Консультантом?