Нэвтрэх
Улсаа сонгоно уу: mn
Выберите язык: mn

Асуулт ба хариулт

ЗАХИАЛГА ХИЙХ

Би урамшууллын бэлгийг хэрхэн нэмэх вэ?

Захиалга өгөхдөө сагсанд нэмсэн бүтээгдэхүүний жагсаалтын доор "Боломжит урамшуулал ба саналууд" гэсэн хэсэг байдаг. Энэ нь таны бүх урамшууллыг хадгална. Та сонирхож буй урамшууллынхаа баннер дээр дарж, сонгосон бүтээгдэхүүнээ сагсанд оруулах хэрэгтэй. Сагсанд нэг бүр нь 1 төгрөгийн үнэтэй бараанууд гарна.

FORISE GROUP-ийн бүтээгдэхүүнийг хэрхэн худалдаж авах вэ?

Бүтээгдэхүүнийг бүртгүүлсний дараа тус компанийн онлайн дэлгүүр болон Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвөөс (ЦОК) худалдан авах боломжтой.

Би сайтад бүртгүүлснээр ямар давуу талтай вэ?

Эхний захиалгаа хийсний дараа та түншлэлийн хөтөлбөрийн гишүүн болж, урамшуулал, сурталчилгааны хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоо та компанитай хамтран ажилласны урамшуулал авч, өөрийн бизнесээ хөгжүүлэх боломжтой боллоо.

Эхний захиалга хийхэд хэн туслах вэ?

Бүртгүүлэх, төлбөр хийх, эхний захиалгыг хүргэхтэй холбоотой, таны хувийн дансны "Миний профиль" хэсэгт байгаа бүх асуултанд таны Спонсор хариулах боломжтой. Хэрэв Спонсор чинь танд тусалж чадахгүй бол онлайн дэлгүүр / ХэрэглэгҮТ-ийн менежертэй холбоо барина уу.

"Сагс" гэж юу вэ?

Сагс гэдэг нь таны худалдаж авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хадгалдаг онлайн дэлгүүрийн хэсэг юм. Бүтээгдэхүүнийг сагсанд хязгааргүй хугацаагаар хадгалдаг боловч одоогийн каталогийн үнээс хамаарч үнэ нь өөрчлөгдөж болно. Мөн сагсанд үргэлж танд боломжтой урамшуулал, хөтөлбөрүүдийг харуулдаг.

"Багийн захиалга" гэж юу вэ?

Багийн захиалга гэдэг нь хэд хэдэн худалдан авагчдын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хэлнэ. Захиалгад оролцож буй зөвлөхүүдийн Итгэмжлэгч болох тодорхой нэг үйлчлүүлэгчийн нэр дээр багийн захиалгыг хийнэ. Захиалгыг хүлээн авагч нь Итгэмжлэгч юм. Захиалгын оноог захиалсан бүтээгдэхүүний дагуу багийн гишүүдэд хуваарилна.

БҮРТГЭЛ

Би захиалга хийхийн тулд сайтад бүртгүүлэх шаардлагатай юу?

Бүртгэл нь захиалга хийхийн тулд заавал байх ёстой зүйл юм. Бүртгүүлэхийн тулд та бүртгэлийн маягтыг бөглөсний дараа та Компанитай хамтран ажиллах бүх давуу талыг ашиглах боломжтой. Бүртгэлийн маягт энд.

Сайт дээр бүртгүүлэхэд хураамж авдаг уу?

FORISE GROUP-д бүртгүүлэх нь үнэ төлбөргүй бөгөөд 18-аас дээш насны бүх хүмүүст бүртгэл нээлттэй.

Бүртгэлийн баталгаажуулах код миний утсанд ирэхгүй бол би яах ёстой вэ?

Хэрэв та бүртгэлийн баталгаажуулалтын код хүлээж аваагүй бол бүртгэлийн маягт дээр заасан компанийн лавлах утас уруу эсвэл бүсийн менежер үрүү шууд залгаж асуух шаардлагатай.

Монголын иргэн биш хүн FORISE GROUP-ийн худалдан авагчаар бүртгүүлж болох уу?

Тиймээ болно.

Надад яагаад Зөвлөхийн бүртгэлийн дугаар (ID) хэрэгтэй вэ?

Бүртгэлийн дугаар (ID) нь Зөвлөхийн Хувийн танхим болон Forise-дансанд хавсаргасан болно. Захиалга өгөх, шинэ Зөвлөхүүдийг өөрийн бүтцэд бүртгэх, санал хүсэлт гаргах гэх мэтэд бүртгэлийн дугаарыг зааж өгнө.

Би өөрийн багт (бүтцэд) Зөвлөхийг хэрхэн бүртгүүлэх вэ?

Өөрийн бүтцэд оруулахыг хүссэн Зөвлөхдөө бүртгэлийн холбоосыг өгнө үү. Холбоос дээр дарснаар Зөвлөх өөрөө бие даан бүртгүүлэх боломжтой. Та энэ холбоосыг өөрийн хувийн танхимын "Миний профиль" гэсэн хэсгээс авах боломжтой.
Холбоосыг таны нийгмийн сүлжээ, блог дээр нийтэлж, электрон шуудангаар эсвэл мессежээр илгээж болно. Бүртгэлийг компанийн вэб сайтын "Түнш болох" гэсэн хэсэгт хийнэ.

Би Спонсороо сольж өөр бүтэц рүү шилжиж болох уу?

Компанийн сайтад бүртгүүлэхдээ Зөвлөх нь Спонсорын дугаарыг буруу зааж өгсөн эсвэл өөр бүтцэд орсон бол алдааг бүртгүүлснээс хойш ажлын 10 (арван) өдрийн дотор засах боломжтой. Спонсороо солихын тулд Зөвлөхийн, одоогийн Спонсорын, бүртгүүлэх ёстой байсан Спонсорын гурван өргөдөл гаргах ёстой. FORISE-д Спонсор солихыг хориглоно. Хэрэв Зөвлөх ямар нэг шалтгаанаар өөрийн Спонсортой ажиллах боломжгүй ба/эсвэл ажиллах хүсэлгүй бол тэрээр өөрийн бүртгэлээ цуцлах өргөдөл гаргаж, дахин бүртгүүлэх боломжтой. Энэ тохиолдолд зөвлөхийн бүтэц өмнөх Спонсорын бүтцэд хэвээр үлдэнэ. Дүрэмд үл хамаарах зүйлийн талаар эндээс уншина уу.

Хувийн танхимд нэвтрэх нууц үгийг хэрхэн өөрчлөх вэ?

Та өөрийн хувийн танхимын нууц үгийг "Миний профиль" гэсэн хэсэгт эсвэл санал хүсэлтийн маягтаар дамжуулан "Нууц үг шинэчлэх" хүсэлтийг илгээж өөрөө өөрчлөх боломжтой. Та компанийн лавлах утас эсвэл компанийн бүсийн менежер рүү залгаж болно.

FORISE GROUP-ын ЗӨВЛӨХ

FORISE GROUP-ийн Зөвлөх гэж хэн бэ?

FORISE GROUP-ийн Зөвлөх нь бүх сонирхсон хүмүүст компани, бүтээгдэхүүнээ танилцуулах, бараа сонгох талаар зөвлөмж өгөх, захиалга өгөхөд тусалдаг FORISE GROUP-тай өөрийн хувийн бизнес эрхэлдэг бизнесийн түнш юм. Хэрэв та FORISE GROUP-ийн Зөвлөхийг сайн мэдэхгүй бол сайтад бүртгүүлсний дараа танаас холгүй амьдардаг туршлагатай Спонсорын нэгийг бид танд сонгож өгөх болно. Тэр Спонсор тантай холбогдох бөгөөд тэр хүний холбоо барих мэдээллийг та Хувийн танхимаас олж мэдэх боломжтой.

FORISE GROUP-ийн Зөвлөхийн статус юу өгөх вэ?

FORISE GROUP-ын Зөвлөх болсноор та бүтээгдэхүүний хэрэглэгч болж, цаашид тус компанитай бизнесийн түншийн хувиар хамтран ажиллах боломжийг олж авна. Зөвлөх нь FORISE GROUP-ийн бүтээгдэхүүнийг санал болгож, өөрийн бүтцийг байгуулна. Тогтоосон хувийн онооны худалдан авалт хийсэн тохиолдолд Зөвлөх урамшуулал авах боломжтой болно.


    Зөвлөх болсноор танд дараахи боломж нээгдэнэ. Үүнд:
  • урамшуулал, хөтөлбөрт оролцох;
  • урамшууллын төлөвлөгөөний дагуу сар бүрийн болон нэг удаагийн урамшуулал авах;
  • илүү их амжилтанд хүрэх шинэ ур чадварыг хөгжүүлэх сургалтанд хамрагдах;
  • найдвартай түнш болох FORISE GROUP-тэй хамтран хувийн бизнесээ эхлүүлэх боломжтой.

Хэн FORISE GROUP-ийн Зөвлөх болж чадах вэ?

18 нас хүрсэн, компанийн тусламжтай амьдралаа сайн сайхан болгохыг хүссэн хэн бүхэн FORISE GROUP-ийн Зөвлөх болох боломжтой.

Хэрхэн FORISE GROUP-ын Зөвлөх болох вэ?

FORISE GROUP-ийн Зөвлөх болохын тулд вэб сайтад бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэний дараа Зөвлөх бүтээгдэхүүн захиалах, өөрийн гэсэн бүтцийг бий болгох, урамшуулал, хөтөлбөрт хамрагдах боломжтой болно. Урамшууллын төлөвлөгөөний нөхцлийн дагуу урамшууллыг хуримтлуулдаг. Дэлгэрэнгүйг Урамшууллын төлөвлөгөө гэсэн хэсгээс олж үзнэ үү.

Хэрэв би FORISE GROUP-ийн Зөвлөхүүдийг сайн мэдэхгүй бол яаж Спонсор олох вэ?

Хэрэв та FORISE GROUP-ын зөвлөхүүдийн талаар сайн мэдэхгүй бол компани өөрөө танд туршлагатай Спонсор сонгох болно.

ЗАХИАЛГЫН ТӨЛБӨР

Захиалгын төлбөрийг хэрхэн төлөх вэ?

Онлайн дэлгүүрт бараа захиалахдаа та онлайнаар, Forise данснаас урамшуулал авах эсвэл Бэлгийн сертификат ашиглан төлбөрөө хийх боломжтой.

Forise дансны урамшууллаас захиалгаа хэрхэн төлөх вэ?

Сайт дээр захиалга хийхдээ та Forise данснаасаа урамшууллаас хэсэгчилэн эсвэл бүрэн төлж болно. Сагс уругаа ороод сонгосон бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөх үед Forise данснаас боломжит үнийн дүнг хасуулахыг санал болгоно. Тусгай цонхонд шаардлагатай үнийн дүнг оруулаад "ok" дээр дарна уу.

Профи Пак урамшууллыг хэрхэн ашиглах вэ?

Профи Пак урамшууллыг тодорхой хэмжээний захиалга хийсний дараа шууд ашиглах боломжтой. Урамшууллыг одоогийн захиалганд нэмж бараа бүтээгдэхүүн авах юм уу эсвэл дараагийн захиалгаар бүтээгдэхүүн худалдан авахад ашиглаж болно. Профи Пак урамшуулал хугацаагүй (хугацаа нь дуусахгүй).

FORISE GROUP-ийн бүтээгдэхүүнийг аль улсаас худалдан авах боломжтой вэ?

FORISE GROUP-ийн бүтээгдэхүүнийг Компанийн төлөөлөгчийн газар байгаа орнуудад (одоогийн байдлаар Орос, Беларусь, Монгол, Турк, Гүрж, Казахстан) худалдан авах боломжтой. Компанийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын одоогийн жагсаалтыг эндээс харж болно.


Хэрэв та компанийн төлөөлөгчийн газар ажиллаж байгаа улсад байгаа бол захиалга өгөхийн тулд албан ёсны сайтаас тухайн улсыг сонгоод захиалах шаардлагатай. Хэрэв танай оронд FORISE GROUP-ийн төлөөлөгчийн газар байхгүй бол та VISA эсвэл Mastercard-аар сайт уруу орж захиалгын төлбөрөө хийж болно (та урьдчилаад төлбөр, хүргэлтийн хувилбарыг авч үзэх шаардлагатай).

ХҮРГЭЛТ

Би захиалгыг ямар хугацаанд хүлээн авах вэ?

Захиалга олгох хугацаа 14 хоног. Хэрэв та бараа олгох хугацааг сунгах эсвэл захиалга хүлээн авах хугацааг хойшлуулахыг хүсвэл онлайн дэлгүүрийн менежертэй холбоо барьж, шинэ хугацааны талаар (огнооны) талаар тохиролцох шаардлагатай.

Захиалгыг заасан хугацаанд (огноо) хүлээж авах боломжгүй бол яах вэ?

Онлайн дэлгүүрийн менежерт мэдэгдэж, захиалгыг хүлээн авах тохиромжтой өдрийн (он, сар, өдрийн) талаар тохиролцох шаардлагатай. Хэрэв энэ хугацаанд захиалга өгөх боломжгүй бол онлайн дэлгүүрийн менежер захиалга хүлээн авах боломжит хувилбаруудыг танд санал болгоно.

Би захиалгаа хэрхэн цуцлах вэ?

Дүрэм журмын дагуу захиалгыг цуцлахын тулд та онлайн дэлгүүрийн менежертэй холбоо барих хэрэгтэй. Захиалга цуцлах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

БУЦААЛТ, ГОМДОЛ

Бүтээгдэхүүн надад тохирохгүй байвал би яах ёстой вэ?

Зарим тохиолдолд бүтээгдэхүүнийг буцаах, солихыг зөвшөөрдөг. Буцаах журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс олж үзнэ үү.

Би бүтээгдэхүүнийг хэрхэн буцааж өгөх вэ?

Дүрмээр бол бүтээгдэхүүнийг буцаан олгох ажлыг тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авсан компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд (ЦОК) гүйцэтгэдэг (онлайн захиалга хийх тохиолдолд буцаан олголтыг онлайн дэлгүүрийн менежер батална.). Хэрэв та бүтээгдэхүүнээ буцааж өгөхийг хүсч байвал баримт бичгийг анхааралтай уншина уу.

ЗАХИАЛГА ЗАСАХ

Би захиалгыг вэбсайт дээр баталгаажуулсны дараа (төлбөрийг) өөрчилж болох уу?

Та баталгаажуулсан (төлөгдсөн) захиалгыг өөрчлөх боломжгүй.

Миний онлайн захиалгад каталог нэмэгдсэн тул үүнийг хэрхэн болиулах вэ?

Та "Сагс" хэсэгт захиалга өгөхдөө бүтээгдэхүүний жагсаалтаас "устгах" гэсэн товчлуур дээр дарж каталог болон бусад сурталчилгааны бараанаас татгалзах боломжтой.

ЗАХИАЛГЫН БАТАЛГАА

FORISE GROUP-ийн бүтээгдэхүүнүүд аюулгүй, чанарын стандартад нийцсэн байх баталгаа юу вэ?

FORISE GROUP-ийн бүх бүтээгдэхүүн нь Улсын Стандарт (ГОСТ) болон Эрүүл ахуй, аюулгүйн стандартын (СанПиН) дагуу заавал хяналтаар ордог. Түүнээс гадна үйлдвэрлэлд талбайд түүхий эд материалын оруулах, гаргах хяналт (бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналт) тавьдаг бөгөөд үүний дараа бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлт хийдэг.

ХУВИЙН ТАНХИМ

Би өөрийн дансны нууц үгээ мартсан бол яах вэ?

Хувийн дансандаа нууц үгээ сэргээхийн тулд "Нууц үгээ мартсан" товчийг дарж, бүртгүүлэх явцад заасан утасны дугаар эсвэл имэйлийг оруулна уу. Бүртгүүлэх явцад заасан утас, цахим шуудангийн хаяг хаагдсан эсвэл алга болсон тохиолдолд шууд утсанд хандах шаардлагатай.

Би өөрийн дансны холбоо барих мэдээлэл болон нууц үгээ хэрхэн өөрчлөх вэ?

Хувийн танхим дахь хүргэлтийн хаягаас бусад холбоо барих мэдээллийг өөрчлөхийн тулд компанийн лавлах утсаар хүсэлтээ гаргах шаардлагатай. Хүргэлтийн хаяг ба / эсвэл хувийн танхим уруу нэвтрэх нууц үгийг "Миний профиль" хэсэгт "Засварлах" товчийг дарж Зөвлөх өөрөө бие даан өөрчилнө.

Би захиалгаа хэрхэн хянах вэ?

Хувийн танхимд "САНХҮҮ - МИНИЙ ЗАХИАЛГА" хэсэгт илгээмжийн дугаарууд бий. Энэхүү дугаарын тусламжтайгаар та хүргэлтийн компанийн сайтаас захиалгаа хянахаас гадна хүргэлт хийгдэх огноогоо олж мэдэх боломжтой.

ХЯМДРАЛ, ЛОЯЛТИ ХӨТӨЛБӨР

Би яаж урамшуулал авах вэ?

Урамшууллыг Forise дансанд (Хувийн танхим дахь Зөвлөхийн хийсвэр данс) шилжүүлнэ. Саналын дагуу урамшуулал нь FORISE GROUP-ийн бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулагдана.. Дүрэм журмын дагуу урамшууллыг Зөвлөхийн банкны данс руу шилжүүлж болно. Банкны данс руу урамшуулал шилжүүлэх өргөдлийг сар бүрийн 6-10-ны хооронд Хувийн танхимд гаргана. Дэлгэрэнгүй мэдээлэл таны Хувийн танхимд оруулсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

ОНОО гэж юу вэ?

Бизнес оноо (ББ) нь FORISE-ийн бүтээгдэхүүний өртөгтэй тэнцэх дотоод хэмжигдэхүүн (эквивалент) юм. Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн оноотой байдаг. ББ нь бүх лояалти хөтөлбөр болон FORISE GROUP-ийн урамшууллыг тооцоолоход хэрэглэгддэг. Зөвлөх, түүний бүтцийн бараа эргэлтийг оноогоор (ББ) хэмжинэ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Хувийн хувийн худалдан авалтын оноог (ЛО) хэзээ олгох вэ?

Зөвлөхийн худалдан авсан бүтээгдэхүүний оноо захиалгын төлбөр хийсний дараа түүний хувийн оноо нь (ЛО) шууд орно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Эргэн олголтын урамшуулал гэж юу вэ?

Эргэн олголтын урамшуулал нь Зөвлөхийн хийсэн захиалгын төлөө өгдөг урамшуулал юм. Онооноос (ББ) тооцно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Шинэ Зөвлөхийн WELCOME FORISE хөтөлбөр гэж юу вэ?

Welcome FORISE - энэхүү урамшууллын хөтөлбөр (сурталчилгааны хөтөлбөр) нь шинэ Зөвлөхүүдийг бүтээгдэхүүнтэй танилцуулах, хөтөлбөрийн болзол хангасан тохиолдолд тусгай багц бүтээгдэхүүнийг 1 төгрөгийн онцгой үнээр авах эрхийг олгоно. Дэлгэрэнгүйг Welcome FORISE хөтөлбөрийн болзлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийн өдөрлөг, эсвэл Спонсороосоо илүү ихийг мэдэж авч болно.

Зөвлөх яагаад Welcome Forise-ийн дараагийн шатлалд хүрч чадаагүй байж болох вэ?

Зөвлөх нь Welcome FORISE-ийн дараагийн шатлалд дараахи тохиолдолд шилжихгүй байж болно, жишээ нь:


  • Welcome FORISE хөтөлбөрийн сарын болзлыг хангаагүй бол;
  • бүтээгдэхүүн эргүүлж өгсөн бол;
  • тухайн сард хийсэн захиалгыг цуцалсан тохиолдолд дараагийн шатанд шилжих боломжгүй болно.

Зөвлөх хоёр дахь (гурав, дөрөв, тав дахь саруудад) сард захиалга хийгээгүй бол Welcome FORISE-д үргэлжлэн оролцох уу?

Welcome FORISE урамшууллын нөхцөл (сурталчилгааны хөтөлбөр) нь эхний захиалга өгсөн өдрөөс хойш таван сар дараалан тодорхой үйлдлүүдийг тасралтгүй гүйцэтгэх боломж олгоно. Нэг сар алгассан тохиолдолд (болзол хангаагүй учир) оролцогч уг хөтөлбөрөөс хасагдана.

FORISE GROUP-ийн бэлгийн сертификат гэж юу вэ?

FORISE GROUP-ийн бэлгийн сертификат гэдэг нь Зөвлөхөөс компанийн дансанд 100% урьдчилгаа төлбөр төлж, гэрчилгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнийг ирээдүйд хүлээн авахыг баталгаажуулсан цахим гэрчилгээ юм. Бэлгийн сертификат худалдан авсан бизнес оноо (ББ) нэн даруй хувийн оноонд (ЛО) тооцогдоно.

Би бүтээгдэхүүнээ хэрхэн хөнгөлөлттэй авах вэ?

FORISE GROUP-д шууд хөнгөлөлт байхгүй. Бүтээгдэхүүний хөнгөлөлт нь Урамшууллын төлөвлөгөөний нөхцлийн дагуу хувийн онооны (ЛО) 20% болох эргэн олголтын урамшуулал болно. Эргэн олголтын урамшуулал нь захиалгын төлбөрийг төлсний дараа сарын турш хуримтлагдсан 300 ББ буюу түүнээс дээш оноотой Зөвлөхийн хувийн Forise дансанд шууд орно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Не нашли ответ на свой вопрос?

Напишите нам через форму обратной связи «Задать вопрос», и мы с удовольствием вам ответим!

Баталгаажуулах код

Нууц үгээ оруулна уу


Бүртгэлийг баталгаажуулах

Подтверждение наставника

Поздравляем! Вы успешно зарегистрировались!

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

Оценка успешно отправлена

Нэвтрэх

Введите код, полученный в Telegram

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх

Баталгаажуулах код

Введите новый пароль

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх амжилттай болсон

Захидал амжилттай илгээгдсэн

Бидэнд асуулттай хандана уу!

Эсрэг дуудлага

* тэмдэглэсэн талбаруудыг бөглөх шаардлагатай

Нажмите на кнопку «Заказать звонок», вы соглашаетесь с Хувийн мэдээлэл боловсруулах дүрмийг зөвшөөрнө

Опрос о качестве обслуживания

Амжилт!

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Таны суурин газар

Бүтээгдэхүүний бэлэн байдал

Хотите стать Консультантом?

Захиалга цуцлах

Захиалгын төлбөр

Уведомить о наличии продукта

Бэлэн бараа байхгүй

Отправка ссылки на оплату

Захиалга хүлээн авч байна